ЭМЯ: Нийт 885 тохиолдол нэмэгдэж, 20 ба 61 настай хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Дэлхий дахинд коронавирусийн халдвар хамгийн өндөр тархалттай байгаа таван улсад АНУ-31.015.033, Бразил-13.527.717, Энэтхэг-13.445.006, Франц-4.980.133,  ОХУ-4.649.710 багтаж байна.

Харин нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад  АНУ-559.172, Бразил-351.334, Мексик-209.212, Энэтхэг-170.179, Их Британи-127.087 багтаж байна.

Эдгэрсэн хүний тоогоороо тэргүүлж байгаа улсуудад АНУ-24.556.265, Энэтхэг-12.250.440, Бразил-11.957.068, ОХУ-4.272.165, Их Британи-3.981.812 багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 675,707 хүн халдвартай гарч, 577.693 хүн эдгэрч, 11.746 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 135.646.617 хүн халдвар авсан бол 110.418.594 хүн эдгэрч, нас баралт 2.930.732 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 13100 хүний шинжилгээнээс 885 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16603 боллоо.  Үүнээс  9887 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 371 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас /20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй/ хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 27 боллоо. 

Шинэ халдварын 884 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 16052 боллоо.  Эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдэж нийт 75 боллоо.

Шинэ халдварын 836 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 13991 боллоо. Орон нутагт 48 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2061 боллоо.  Сэлэнгэ аймагт 6 /326/, Булган аймагт 4 /70/, Хэнтий аймагт 1 /23/,   Ховд аймагт 5 /128/, Архангай аймагт 8 /190/, Төв аймагт 4 /420/,  Чойрт 4 /27/, Сүхбаатар аймагт 5 /81/,  Өвөрхангай аймагт 1 /175/, Орхон аймагт 10 /212/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  Өмнөговь, Говь-Алтай аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2667 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 20, хүнд 127, хүндэвтэр 610, хөнгөн 1910 хүн байна.
 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus