Баянхошуу чиглэлийн замыг 05 сарын 09-нд хаана
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд 5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.

Нэг сарын хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож, харин сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм байна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус зайлуулах төмөрбетон дөрвөлжин хос хоолой угсрах, замын өргөтгөлийн газар шорооны ажил ба газар чөлөөллөх ажлыг хийх юм. Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 122 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объектууд замын өргөтгөх зурваст орсон тул газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байгаасаас 4 дүгээр сарын байдлаар 5 айл хашаагаа татаж газар чөлөөлжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.