Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
Ерөнхий сайдын ивээл дор Ховд хотноо болно. Чуулга уулзалт нь баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2025 он хүртлэх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг сурталчлах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийг хангах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ чуулга уулзалтад дотоодын үндэсний компани, хөрөнгө оруулалтын банк, сангуудаас гадна баруун аймгуудтай хил залгаа БНХАУ, ОХУ болон БНСУ, ХБНГУ, Японы бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцоно гэж Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • www.hurungu.mn 2014-10-13 03:57:29
    www.hurungu.mn
    202.70.40.134
    Мэдэгдсэн Хариулах