ЭМЯ: Нийт тохиолдол 1107 нэмэгдэж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 805.444 хүн халдвартай гарч, 603.931 хүн эдгэрч, 13.036 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 137.866.311 хүн халдвар авсан бол 118.748.091 хүн эдгэрч, нас баралт 2.965.707 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 11883 хүний шинжилгээнээс 1107 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо.  Үүнээс  11044 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 405 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 37 боллоо.
-34 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдаж коронавирусит халдварын хүндрэлийн улмаас нас барлаа.
-49 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 6-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 76 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 7-нд онош батлагдаж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-64 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-58 настай эрэгтэйгийн хувьд гуравдугаар сарын 15-нд онош батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Шинэ халдварын 1104 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 19106 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар гурваар нэмэгдэж нийт 80 боллоо. 

Шинэ халдварын 1020 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 16759 боллоо. Орон нутагт 84 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2345 боллоо.   Увс аймагт 3 /10/, Сэлэнгэ аймагт 3 /343/, Хэнтий аймагт 2 /29/, Ховд аймагт 7 /155/, Архангай аймагт 19 /241/, Төв аймагт 17 /468/, Баянхонгор аймагт 2 /67/,  Сүхбаатар аймагт 2 /96/,   Дундговь аймагт 8 /23/, Дорнод аймагт 1 /5/, Дархан-Уул аймагт 4 /226/, Орхон аймагт 12 /263/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  3025 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 53, хүнд 201, хүндэвтэр 723, хөнгөн 2048 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus