Оюутолгой эдийн засгийн биш улстөрийн үзэгдэл юм биш үү
Оюутолгой ХХК-тай холбоотой татварын маргаан шийдэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын дундуур нийтэд цацагдаж, хүний магнайг тэнийлгэсэн. Гэвч асуудал шийдсэн “арга” нь ил болсноор энэхүү баяр хөөрийг унтрааж  орхисон юм.
 
Тодруулбал, манай тал илрүүлсэн зөрчлийнхөө 80 шахам хувийг хүчингүй болгож, 130 сая амдоллараас 30-ханыг нь аваад асуудлыг хаахаар болсон. Энэ бол гэрээг анх байгуулж байх үед л олон хүний ёрлоод байсан "Бид сүүлдээ Рио Тинто, Айвенхоу майнз”-ын атганд орно” гэсэн зөгнөлийг баталсан хэрэг болсон гэсэн дүгнэлттэй олон хүн санал нийлэх биз. Гэрээ байгуулагдсаны дараа олон мэдэмхийрэгчид “Ил, далд уурхайн бүтээн байгуулалт тусдаа асуудал” гэж ярьж, бичиж байсан. Гэвч тесөл нь тусдаа ч гэсэн яг ачир дээрээ тусдаа биш, нэг нэгэндээ маш их нөлөөтэй гэдгийг татварын маргааныг шийдсэн арга батлаад өгчихлөө.
 
Асууддыг хэрхэн шийдсэн /130 сая ам.долларыг 30 болгож бууруулсан/ талаарх мэдээллийг монголчууд анх гадны сайтаас олж мэдсэн гэдгийг энд онцолмоор байна. Бүрэн шийдээгүй асуудлаар олон нийтэд мэдээлэл хийхгүй гэсэн тохироо байдаг ч гэсэн гадны хэвлэлүүд яаж ийгээд мэдээлэл олж авчихаад байдгийн учир юу вэ.
 
Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад ‘Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Татварын байгууллагаас тогтоосон 130 сая ам.долларын зөрчлийн 30 саяыг үлдээж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор тохиролцлоо. Далд уурхайн бутээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа. Тиймээс элдэв маргаанаас болж энэ ажлаа зогсоож болохгүй гэдгийг ойлгож байна” хэмээн хариулсан байх юм. Энэ бол Рио Тинто эхний төслөөрөө барьцаалж, биднийг шантаажилж байгаагийн илрэл. “Нэгэнт эхлүүлчихсэн” гэдэг шалтгаан “Цаашдаа бие биенээ хуурч мэхлээд, нөгөө нь уучлаад явна” гэсэн үг биш байлтай.
 
Асуудал тодорхой болсны дараа “Оюутолгой” ХХК “Татвартай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхгүй” гэж мэдэгдээд одоо болтол энэ байр сууриндаа байгаа. Гэтэл “өршөөх” шийдвэр гаргасан албан тушаалтнууд, байгууллагууд хүртэл тайлбар хийхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Маргаан таслах зөвлөлийн мэдэгдэлд “Оюутолгой ХХК-ийн нөхөн өгсөн баримтуудад тулгуурлаж” гэсэн өгүүлбэр байгаа. Тэгвэл тэр нөхөж өгсөн баримтууд гэдэг нь юу болохыг өнөөдөр УИХ-ын гишүүн ч мэдэх эрхгүй сууна.
 
Энэ асуудал итгэлцлийн тал дээр цаашдаа маш том асуудал үүсгэх нь тодорхой болчихлоо. Учир нь энэ шийдвэр нэгдүгээрт Оюутолгой санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Хоёрдугаарт, гаргасан зөрчлийн 80 гаруй хувийг тэглэж өгсөн гэдгээрээ Монголын тал бас дотооддоо шүүмжлэлд өртөх юм. Хөронгө оруулагчид цаашдаа ийм зөрчил гаргаад, эрх баригчид “80% off “ зарчмаар шийдээд явах вий гэсэн болгоомжлол аль хэдийнэ үүсчихсэн байна.
 
Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Өөрсдөө үйлдвэрлэдэггүйн харгайгаас үүдсэн валютын хомсдол, ханшийн өсөлт эдийн засгийг өдрөөс өдөрт туйлдуулж байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Гадныхан биднийг тоож ч харахгүй байгаа ийм үед валютын урсгалыг нэмэгдүүлэх хамгийн боломжийн гарц нь нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах, өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой. 2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно. Гэхдээ энэ бол гадны хөрөнгө оруулагчдын өмнө өвдөг сөхрөх шалтгаан биш гэдэгтэй олон хүн санал нийлнэ биз ээ.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-10-14 12:47:16
    Хомхой хөрөнгөтнүүдтэй хэлэлцээнд орж байгаа гэдгээ эхнээсээ мэдээгүйг харгай.. Ардчиллын ард амаа ангайсан акул залгихад бэлэн зогсож байдгийн нэг жишээ энэ. Өөрөө унсан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа. Нэг алдах нь дахиад алдахгүйн сургамж байгаасай. Ер нь тэгээд газар нутгий минь өмлөөд аваад явчих гэж байгаа биш хий бухамдаад яахавдээ.
    103.229.123.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-10-13 03:27:59
    odoo yay gehevdee huvitsaa ezemshih hereggui baisnii 1 jishee n ene shuudee. Hervee tatvaraar avdag baisan bol ashigtai ajillasan ch ashiggui ajillasan ch tatvaraa avdag baisan bol rio tinto uhen hatan ashigtai ajillahiin toloo yavah bailaa. odoo bol hamaagui ashigt maltmal ondor uned hursen yed ni olborloltoo nemeed busad yed ni sul zogsoh bodoltoi baigaa biz. ter bolgond ni mglchuud l hohirno valutiin uniin hoosrold hamagaa govood duusna.
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах