Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагаас БОНХЯ-ны Говь танхимд UN-REDD хөтөлбөр, ХХААБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулж буй “Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт/ газар ашиглалт, газар ашигалтын өөрчлөлт, ойн /АFOLU/LULUCF/ салбарын хүлэмжийн тооллого”сэдэвт семинар болно.
 
09.00 цагаас Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт Сав газрын зөвлөл байгуулагдаж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэг болно.
 
10.00 цагаас “Монгол судлалыг дэмжих сан”-ийн оролцоотойгоор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Монгол нэр томъёо судлал-90” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн нэглдсэн нэгдүгээр байрны 410 тоот хурлын танхимд болно.

11 цагаас ШӨХТГ-аас банкуудад хийсэн хяналт шалгалтын тухай болон өнөөдрийг хүртэл  банкууд хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар,  мөн цаг үеийн бусад асуудлаар өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. 91021020, 262343

11.00 цагаас  Үндэсний Статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 9 дүгээр сарын байдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
 
11.10 цагаас Үндэсний мэдээллийн төвд “Уурхайн ажилчдыг барьцаалсан гэх” иргэний хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
 
14.00 цагаас “UBS” телевизийн байранд “Содура” уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
 
18.00 цагаас “Blue Moon” арт галлерейд зураач, уран бүтээлч Ц.Солонго “Сэтгэл шувуу” үзэсгэлэнгээ нээнэ.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.