ЗГ:Оюутолгой төсөлтэй холбоотой татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө.

Үүнд "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай[1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

[1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-04-22 16:13:29
    Оюук чи Сү том ахыгаа бодоод хулхидаж нохойтов. Баярцогт сайханбилэг 2-ын жишээг харж байгаа биз дээ. Монгол хүнд тэр 2 эзлэх орон зай байхгүй болж байна. Сайха...
  • зочин 2021-04-22 00:53:11
    Бүх зүйл нь бушуу цэгцрээсэй балиар шуналтай Канадын луйварчин бизнэсмэн бас Батболд пасторын нэртэй хүнийг хөлсөлчихөжээ тэгээр яадаг юм бол.
  • irgen 2021-04-22 00:51:27
    Нийтийн албан тушаалтнуудад хэн хамрагдах вэ
  • ! 2021-04-21 12:45:48
    Олон Улсын Арбитрт нэхэмжлэл гаргана гэдэг чинь дүүргийн шүүхэд хэдэн юм сараачаад өгдөгтэй огт адилгүй! Чадах хуульч байхгүй дээ?! Доог тохуу болох вий дээ?
  • Хулгай 2021-04-21 12:12:22
    Шилдэг Попорчингууд сүүлийн хөрөнгө оруулагчаа Самар ч хаяаад Улсаа өрөнд оруулбал хариуцлагыг хэн үүрэх вэ
  • Зочин 2021-04-21 07:55:01
    Зөв байна шүү дээ. Наад ТУЗ, ажлын хэсэгт чинь санхүүгийн мэргэжлийн шаардлага хангах хүн байхгүй учраас энэ төслөө, та нар бүрэн ойлгохгүй байна...