Нүүрсний салбар өндийхгүй нь
Өнгөрсөн онд толгой дараалуулан алдагдалтай ажилласнаа зарласан төрийн өмчит нүүрсний компаниуд төсөвт “амалсан” олборлолт, борлуулалтынхаа хоёрны нэгийг ч бүрдүүлж амжсангүй. Гэтэл ирэх оны төсөв батлах хугацаа хаяанд ирлээ. Энэ онд 39 сая тонн нүүрс гадагш гаргах зорилт тавьсан ч ердөө 16 сая тонныг борлуулаад байна. Өөрөөр хэлбэл, орлогогүй салбар хэвээр байна. Нүүрсний салбарт төдийгүй улсын төсөвт гол орлого олж ирэх “Эрдэнэс Тавантолгой хүртэл гацжээ. Монголын ганц зах зээл болох урд хөршид энэ бүтээгдэхүүний эрэлт буурч буй таагүй мэдээ тасрахаа болив. Энэ мэтчилэн нүүрсний салбар “нар харалгүй” байсаар ирэх онтой золгох нь.
 
Уурхайнуудын алдагдал буурах уу?
 
Чанар, илчлэгээрээ тэргүүлдэг хүрэн нүүрсний хамгийн том орд хүртэл өнгөрөгч онд ашигтай ажиллаагүй. “Шивээ-Овоо” өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Тус
уурхайн бүтээгдэхүүний борлуулалт 86.3 тэрбум төгрөгт хүрсэн ч хөрс хуулалт, нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зарлага нь орлогоосоо 1.4 тэрбум төгрөгөөр давсан. Мөн үйл ажиллагаатай нь холбоотой ерөнхий болон удирдлагынх нь зардал нэмэгдсэн зэрэг нь уурхайг уналтад хүргэжээ. Үүнээс гадна энэ салбарт нөөц, туршлагаараа “толгой цохидог’’ “Багануур” хүртэл баахан алдагдал хүлээсэн. Тус уурхай өнгөрсөн онд 86.3 тэрбумын борлуулалт хийсэн ч 9.1 тэрбум төгрөгийг алдсан. Энэ хоёр компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өнгөрсөн онд “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлсэн. “Эрдэнэс МГЛ” компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг уг хоёр компанийг бизнесийн зарчмаар ажиллуулж, ашигтай ажиллах оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байдаг.
 
Гэвч тус компанийн төрийн өмчит уурхайнууд руу чиглүүлсэн бодлого дорвитой үр дүнд хүрээгүй. Харин ирэх онд энэ салбарыг өндийлгөх талаар “Эрдэнэс МГЛ” компани менежментийн өөрчлөлт хийхээ амалж буй. Тус компани уул уурхайн стратегийн томоохон ордуудад төр эзэмшдэг хувийг эзэмшиж, оновчтой менежмент хийх үүрэг хүлээсэн байдаг. Үүнийхээ хүрээнд “Багануур”, “Шивээ- Овоо”, “Эрдэнэс- Тавантолгой”-д менежментийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд байгаа уул уурхайн томоохон компаниудыг захиран зарцуулах эрх үүрэг Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэс МГЛ”-д шилжиж байгаа юм. Төлөвлөсөн орлогоо тасалдуулж, ажлын гүйцэтгэл нь алдагдал зааж байгаа төрийн өмчит нүүрсний компаниудыг урагшлуулахаар “Эрдэнэс Тавантолгой”- н менежмент, ажлыг сайжруулах,“ Багануур”, “Шивээ-Овоо ”-ын алдагдлыг бууруулах, орлогыг нь тогтвортой болгохоор энэ компаниас хэд хэдэн ажлыг эхлүүлснээ удирдлагууд нь хэлсэн.
 
Эхний ээлжинд Эрдэнэс МГЛалдагдалтай нүүрсний компаниудын өртөг зардалд юу нөлөөлж байгааг судалж, хуучин техник, тоног төхөөрөмжийнх нь сэлбэг засварт хамаг олсноо “тавиад тууж” байна гэж үзжээ. Ирэх онд орлогогүй эдгээр ордыг мөнгө олдог болгоход хоёр гарц байгаа гэж үзэж байгаа юм. “ “Багануур”, “Шивээ-Овоо” компани эхний ээлжинд тээврийн системээс татгалзах шаардлагатай. Олон улсын туршлагаас харахад ийм уурхайнууд кониверийн системд шилжсэн байдаг. Нэгдүгээрт, кониверийн систем нэвтрүүлснээр тэдэнд хамгийн хүндрэлтэй зардлынх нь ихэнх хувийг эзэлж байгаа дизель түлшний асуудлыг цэгцэлнэ. Шинэ техник технологийг нэвтрүүлснээр сэлбэг хангамжийн зардал буурна. Мөн ажиллах хүч, хүний нөөцийн зардал тодорхой хэмжээгээр буурна” гэж тооцоолжээ. Энэ шинэчлэлээр яг хэдэн төгрөгийн алдагдлыг эргүүлж олох, хэр ашиг олох нь тодорхойгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн оных шиг алдагдалтай ажиллахгүйг “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагууд хэлж байна.
 
Жилийн дараа хүртэх 10-15 хувийн ашиг
Салбарын яам энэ жил нүүрсний нийлүүлэлт өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн гэж байгаа. Гэвч энэ бүтээгдэхүүний үнэ дэлхийң зах зээл дээр дорвитой дээшлэхгүй байгаа учраас хэчнээн ихийг олборлосон ч орлого олохгүй нь тодорхой болсон.
Еренхийдөө нүүрсний компаниуд олборлолтоо бууруулж, өмнөх жилүүдэд нөөцөлсөн нүүрсээ борлуулах бодлогыг барьж байгаа аж. Манай улсын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлийг ажиглахад нүүрсний салбар ойрын саруудад өндийхгүй нь нэгэнт тодорхой болсон талаар салбарынхан онцолж байгаа. Хятадууд өнгөрсөн жил 75.4 сая тонн коксжих нүүрс импортолсон. Энэ нь түүхэндээ хамгийн их нүүрс импортолсон үзүүлэлт юм.
 
Гэвч Австрали зэрэг томоохон экспортлогчид Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмсээр байв. Мөн энэ зах зээлд ОХУ, АНУ зэрэг шинэ тоглогчид “заларсан”. Энэ нь манай нүүрсний үнэ цэнэ, эрэлтийг бууруулсан хэрэг болсон. Нүүрсний үнэ 2012 оноос хойш хоёр дахин уруудаад байна. Манай түүхий нүүрс 2011 онд уурхайн аман дээрээ 70 ам.доллараар үнэлэгдэж байсан бол одоо 35 ам.доллар руу унаад байна. Нүүрсний үнэ 35 ам.доллараас уруудвал “Эрдэнэс Тавантолгой” ч ашиггүй ажиллана гэсэн тооцоо бий. Өмнөд хөрш өнгөрсөн есдүгээр сарын сүүлч гэхэд 40 орчим сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Шинжээчид Хятад улсын нүүрсний импорт 60 сая тоннд хүрэхгүй гэж таамаглаж байна. Хятадын гангийн хэрэглээ буурч компаниуд үйлдвэрлэлээ хумисан тул ийнхүү нүүрсний борлуулалт багасчээ, Хятадын удирдагч Си Зиньпин үйлдвэрлэлээ зохиомлоор өсгөхгүй, зах зээлийн жамыг дагуулна гэж мэдэгдсэн.
 
Түүний мэдэгдэл нь Хятадын зах зээлд нүүрсний үнэ өндийхгүй гэдгийг хэлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалт, маркетинг, тээвэр ложистикийн газраас нүүрсний салбар ирэх оны эхний хагас жилд өндийж эхэлнэ. Ингэснээр алдагдалтай ажиллаж байгаа компаниуд өртөг зардлаа нөхөөд, 10-15 хувийн ашигтай ажиллана гэж таамаглаж байгаа юм.

Зууны мэдээ
Э.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2014-10-13 05:13:35
    Жэнкогоос болж олон асуудал үүсч байна даа эх оронд минь
    103.9.91.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Популистууд 2014-10-13 03:10:15
    Энэ популистууд чинь бидэнд Оюу Толгойг барьцаалан 300 сая, Таван Толгойг барьцаалан 250 сая доллар аваад май Ард түмний хишиг гээд тараачихсан ш дээ, байгаа бүх мөнгийг л тараагаад байсан. Юун хөрөнгө оруулалтанд зарцуулах, юун ирээдүйд зориулсан сан байгуулах, 2 жилийн дараа яаж олон санал авах вэ? гээд тараачихсан. Одоо тэр тараасан мөнгийг нь төлж барах гэж 3 жил махийж байна, дахиад ч 3 жил махийна, "Ингэх гээд байсан юм" гэдэг Кино байдаг даа? Баттулга нь гарч ирээд бүр сайхан самарч өгөөд, Аргентин шиг УЛСЫН ДАМПУУРАЛ зарлах вий дээ. 2013 онд Мозембикийн төрийн дансанд 326,000 доллар л байсан, манайх араас нь жирийж байна дөө, одоо яая гэхэв, сонголтоо бид өөрсдөө хийсэн, хохь л гэхээс өөрсдийгөө
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Hairan eh oron 2014-10-13 02:13:19
    Ene populist nertei bie daasan heden hudaldagdsan gishuud deer n ter Genco Battulgaas bolj ene salbar buren zogsloo. Hurungu oruulalt ch baihgui. Mungu ch baihgui bolj. Gadnii hurungu oruulalt zogssonoor, uls eh ornii hugjliig heden jileer gatsaasnaas bolj bid hohirch baina. Populistuudaa ta nar tiim l mundag um bol ail bolgond shuudan nuurs jil bolgon ugch baina gehgui yasiin!
    103.9.91.202
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2014-10-13 01:50:49
    олон улсын зах зээл нүүрсний үнэ буцаж сэргэж байгаа нь харагдаж байна. Тэр дундаа манай бүс нутгуудаар хүйтний улирал наашилсантай холбоотой. Тиймээс монгол улсын эдийн засаг одоо сэргэх байх
    183.177.97.22
    Мэдэгдсэн Хариулах