Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсооно

Монголбанкны мэдэгдэл


Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг үүгээр мэдэгдэж байна.  

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох  бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-04-22 05:30:36
    э н э үед төрийн мөнгө угаалтаа амжуулах байх даа.