Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

2 дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus