ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлох хоригоо цуцалж магадгүй
Хятад улсын засаг за­хиргаа Оросоос хүнсний бү­тээгдэхүүн импортлох хо­ригоо цуцлах талаар ярил­цаж эхэлсэн аж.

ОХУ-аас Хятадад сууж байгаа худал­дааны төлөөлөгч А.Груздев “Мэргэжилтнүүд сүүлийн үед зах зээлд ний­лүүлэх хүнсний бүтээг­­дэхүүний та­­лаар зөвшил­цөж бай­гаа. Оросоос Хя­та­дад үр тариа, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн оруу­лахын тулд бичиг ба­римтууд бо­ловс­­­руулах хэ­рэг­тэй” гэжээ.

Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас 1997 онд Орос болон зарим орноос им­портолдог хүнсний бү­тээг­дэхүүнүүдэд хориг тавь­сан юм. Одоо тус улсад ма­лын тэжээлийн зориулалт бүхий импортын үр тариа шаардлагатай болсон байна. Түүнээс гадна хүн амын хэ­рэглээний мах, махан бү­тээг­дэхүүн импортлох нь Хятадад газар тариалангийн талбайг нэмэгдүүлснээс ма­лын бэлчээргүй болсонтой холбоотой гэнэ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.