
Чех улсын Усти-над-Лабем хотноо тавдугаар сарын 04-09-ний өдрүүдэд 51 дэх удаагийн олон улсын гран-при тэмцээнд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин оролцоно.
Шигшээ багийн тамирчид энэ тэмцээний дараа ХБНГУ-д Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлээд 2021.05.21-06.01 хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн АШТ-д оролцох юм.
Энэ тэмцээнд манай улсаас Х.Энхмандах, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ нарын эрчүүд өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг, О.Есүгэн, М.Намуун нар оролцоно.
Та бүхэн тэмцээнийг тавдугаар сарын 4-9-ний өдрүүдэд доорх хаягаар шууд хүлээж авч үзэх боломжтой.