Мамата Банержее Баруун Бенгалыг дахин удирдана

Энэтхэг улсыг цар тахлын хоёрдугаар давлагаа дайрч, нөхцөл байдал тун хүндэрсэн ч сонгууль үргэлжилж дүнгээ гаргалаа. Баруун Бенгал мужид болсон орон нутгийн сонгуулиар Ерөнхий сайд Нарендра Модигийн нам ялагджээ. Энэ мужид Модигийн нам хэзээ ч ялалт байгуулж байгаагүй юм. Мужийн Ерөнхий сайдаар 66 настай Мамата Банержее гурав дахь удаагаа сонгогдсоныг тус улсын сонгуулийн хороо энэ сарын 2-нд мэдэгдэв.  Банержее бол Модиг хурц шүүмжлэгч цорын ганц эмэгтэй удирдагч юм.

Энэ талаар улс төр судлаач Диптенду Бхаскар “Моди Бенгал мужид ялалт байгуулахаар төлөвлөсөн үед Мамата Банержее ялсан нь гайхалтай “тоглолт” байв. Гэхдээ Банержеегийн улс төрийн арга барил нь Модиг ялахад тодорхой байсан” гэв. Сонгуулийн дүн гарсны дараа Моди Банержеед баяр хүргээд “Баруун Бенгал мужийн иргэдийн хүсэл сонирхлыг биелүүлэх, цар тахлыг ялах үйлсэд нь бүх боломжоороо дэмжих болно” гэж твиттерт жиргэжээ.

Модигийн Бхаратия Жаната намаас /BJP/  захирагч сонгогдоогүй ч хууль тогтоох байгууллагад 80 суудал авч гол сөрөг хүчин болсон юм. Учир нь 2016 оны сонгуулиар ердөө гуравхан суудал авч байв. Халдварын тархалт өндөр байсан ч Моди болон түүний намынхан таван мужид сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлсэн. Үүнийг шинжээчид цар тахлыг дарахад бус сонгуульдаа анхаарлаа хэмээн хүчтэй шүүмжилсэн билээ.Зүүн Хойд Ассам мужид Модигийн нам, Тамил Наду мужид сөрөг хүчин ялалт байгуулав. Керала муижд Модигийн нам нэг ч суудал авсангүй. Энэтхэгт даваа гарагийн байдлаар 19.9 сая гаруй хүн халдвар авч, 218 мянган хүн нас баржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.