МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  


  Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2021-05-12 00:59:41
    Зөвхөн ЖАН-аа ажлын хэсэг байгуулсан нь шударга бус байна. Асуудлыг бүрэн шийдвэрлэе гэвэл ЭАН-аас ажлын хэсэгт оруулж байж асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй.
  • Жанжаа 2021-05-11 13:49:14
    Дахин нэг МАНАН үүсчихүүзэй. Хорлон сүйтгэгчдийн холхон байлгавал өлзийтэйсэн.
  • Зочин 2021-05-11 12:06:06
    ЕЭ НҮДНИЙ БУЛАЙ ОДОО АН ЯАЖ АРД ТҮМНИЙ НҮҮРИЙГ ХАРАХ ЮМ БЭ. ЯДАЖ ГАНБАТ, ТУВААН, БАТСУУРЬ, ОДОНТУЯА, ГАНИБАЛ НАРЫН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ГИШҮҮДЭЭ НАМААСАА ХӨӨ
  • ЗОЧИН 2021-05-11 10:43:30
    ХҮРЭЛСҮХ МАНГУУГИЙН ШУНАХАЙ БОДОЛ ХҮСЛЭЭС ЭНЭ БҮХ ЗҮЙЛ БОЛЛОО. МАХАН ТОЛГОЙ УХААРАХГҮЙЛ ДЭЭ. УЛС ОРОНД ШУНАЛ НЬ ЯМАР ИХ ГАЙ, ЗОВЛОН, ЭРСДЭЛ ҮҮСЭХЭЭР БАЙГААГ.
  • Зочин 2021-05-11 10:40:51
    МАНАН ажилдаа орлоо юу
  • Зочин 2021-05-11 06:15:52
    Бүх хэргийн учир МАН шүүх, төрийн байгууллагуудыг зохион байгуулалттай хууль зөрчүүлэн байж АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг хаасан...
  • Гишүүн нам 2021-05-11 05:26:31
    АН ын дотоод асуудалд их хурал хутгалдах хэрэг огт байхгүй ээ энэ ажлын хэсэг юү хийх юм шийдэл гаргаж үл чадна Өлгөлөн зарласан хэдийн нүүр халхлах юм л болох ...
  • Бат 2021-05-11 05:23:28
    Цагаан дээр хараар улс төрийн нам бүр нэг хүн ёрөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж байгаа тэгээд энэ бид улс мөн үү цаашид яах вэ