Евразийн интеграцчилал, төмөр зам, ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын хамаарал
      Өнгөрсөн 4-р сарын 30-ны өдөр  ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуульд (РУДН)  “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил: өнгөрсөн ба одоо " гэх сэдвээр олон улсын конференц хурал зохион байгуулагдав. Хуралд  шинжлэх ухааны төлөөлөгчид оролцсон ба Гадаад харилцааны яамны ажилтан Б.Батчулуун зэрэг РУДН их сургуулийн төгсөгчид мөн оролцсон байна.

     Конференц хуралд тавьсан илтгэлүүдийн гол сэдэв нь өнгөрсөн ба одоо үеийн Орос-Монголын харилцаатай холбоотой байв. РСФСР-ийнхоор Орос улс нь хамгийн анхны бөгөөп хамгийн урт удаан хугацаанд  Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа улс юм. Хоёр улс 1921 оны 11-р сарын 5-ны өдөр дипломат харилцааг тогтоосон. Энэ жил бидний дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохионо. ОХУ нь Монгол улсын бусад хөршүүдээс ялгаатай нь  нэгэн зууны турш Монгол Улстай үргэлж найрсаг харилцаатай байсаар ирсэн нь юм. 1939 оны 9-р сард болсон Японы армитай хийсэн  Халх голын дайнд Улаан арми нь Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах тулалдаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг. Монгол улс ч аугаа эх орны дайны үеэр улаан армид зориулж танкын цуваа, нисэх онгоцны эскадриль  хувцас болон бусад зүйлүүдийг хандив цуглуулан илгээж байжээ. Монгол Улсаас ЗХУ-д үзүүлсэн дайны үеийн туслалцаа сэдвээр мөн тус хуралд яригдав.
      Монгол Улсын хувьд ОХУ бол худалдааны эргэлтийн хувьд Хятадын дараа орох гол түншүүдийн нэг юм. Хоёр сарын өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко Орос-Монголын засгийн газрын хоорондох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр коронавирусын цар тахлыг үл харгалзан 2020 онд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт буурсан боловч бусад улсуудтай хийх худалдааны эргэлт шиг их буураагүй бөгөөд нэг сая дөрвөн зуун мянган доллартой тэнцэж байгааг онцолжээ. Тодруулбал, 2016 онд худалдааны эргэлт бараг 1.35 тэрбумд , 2017 онд эргэлт 1.73 тэрбум, 2019 онд  1.77 тэрбум хүрсэн. 2003-2007 онд  ОХУ болон манай улсын худалдааны эргэлт жил бүр тасралтгүй өсч байв. 2003 онд эргэлт 319 сая доллар байсан бол 2007 онд 677 сая доллар хүрч байжээ. Монгол Улсын төсөв алдагдалтай байгаа. Жишээ нь, сүүлийн жилд АНУ-аас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүн 33 сая 602 мянган доллар хүрсэн бол Монгол улс руу экспортлож буй бараа бүтээгдэхүүн 1 тэрбум 735 сая  төгрөг байв.

    Москва болон Улаанбаатарын хоорондох эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгын дагуу Орос улсад Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж байна. Төлөөлөгчийн газар нь элчин сайдын яамны дэргэд бус хоёр улсын хил орчим  байрлах Алс Дорнодын "нийслэл" Владивосток хотод байгуулагдах юм байна. Хэдэн жилийн өмнөөс энэ талаархи  хэлэлцээрүүд үргэлжилэн хийгдэж байна. ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгчийн газрыг 2000 оны эхээр татан буулгасан байсан ба 2017 оны 1-р сарын 26-нд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Мишустин  Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Үндэсний аюулгүй байдлын холбоо, Приморийн хязгаарын засгийн газрын чиглэлийн дагуу гэрээнд гарын үсэг зурснаар дахин нээжээ. ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгчийн газрын барилга нь 1933 онд ЗСБНХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан барилгад байрладаг.

1990-ээд оны эхэн үеэс 2006 он хүртэлхи хугацаанд хоёр улсын хоорондох худалдааны эргэлт  хэдэн зуун сая доллароор тооцогдож байх үед,  Ардчилсан нам барууны орнуудтай хамтран ажиллахад маш ихэд анхаарч байснаас шалтгаалж,  Орос улсын  Азийн хэсгийн болон манай улсын хоорондох тээврийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Манай улсын хувьд гол тээвэр нь төмөр зам байдаг бөгөөд үүний 70% нь ачаа тээврийн, 30% нь зорчигч тээвэр байдаг.

    Манай улсын тээврийн системийн хувьд тээврийн бүх төрөлд, далайн тээвэрт ч үйл ажиллагаа явуулдаг. Манай улс  гадаадын усан онгоцонд өөрийн орны далбаагаа  байршуулдаг. Бас Хөвсгөл далайд ч мөн усан замын тээврийн хэрэгсэл  байдаг боловч энэ нь зорчигч тээврийн хувьд маш бага хувийг эзэлдэг. Харин ачаа тээврийн хувьд бага байдаг. Монгол улсад нилээд хэдэн дотоодын болон олон улсын нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд бий. Үндэсний агаарын тээвэрлэгч  МИАТкомпани нь дотоодын нислэгүүдээс гадна, цар тахлын өмнө Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайланд болон Герман улсууд руу шууд нислэг үйлддэг байв. Түүнчлэн Turkish Airlines компани нь тус улсыг Киргиз, Турктэй холбосон шууд нислэг үйлддэг.  Монгол Улсын тээврийн хоёр чхуал хэлбэр нь автозам болон төмөр зам байдаг бөгөөд бид одоо ОХУ болон БНХАУ-ыг холбож буй хурдны замын тухай ярих гэж байна.

         Манай улсын тээврийн хөгжилийн сөрөг хүчин зүйл нь том газар нутагтай  хүн ам багатай, хүн амын нягтаршил бага байдаг нь юм. "Мянганы зам" төсөл нь улс орны авто болон төмөр замын өргөн сүлжээг барьж байгуулах зорилттой ч улсын төсөвт энэ төслийн  мөнгө байхгүй. Тиймээс манай улсад БНХАУ,ОХУ-тай  хамтран Монгол улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх нэг удаагийн хөрөнгө оруулалтыг олгож байжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь 2017 оны 11-р сард Хятад ба Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗ) гэрээнд гарын үсэг зурснаар батлагдав. Хоёр жилийн өмнө Бээжин, Москва ЕАЭЗ ба Торгоны замын эдийн засгийн бүстэй хамтран хэлэлцээр хийв. Үүнд: BRI – Belt, Road Initiative гэх Хятадын төсөлүүд багтсан. Төслүүдийг 2013 онд БНХАУ-ын удирдлагаас хэрэгжүүлэхээр төлөвлөгөөгөө зарласан.  EPShT - BRI төсөл нь зөвхөн газрын тээврээр (төмөр зам ба авто зам ) БНХАУ-ыг Төв Ази болон Ойрхи Дорнодын орнуудтай холбох, түүгээр дамжуулан Европтой холбогдох зорилготой. Үүнээс гадна төсөл нь Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн орнуудыг хамрах байв. Төслийг хоёр дахь  "XXI зууны тэнгисийн" Торгоны замтай хамт хэрэгжүүлэх төлөвлөгөөтөй байна. Энэ бол Хятад болон Азийн бусад орнуудын далайн боомтууд тив хоорондын ложистик холболтод идэвхтэй оролцохоо илэрхийлсэн явдал юм. Евразийн эдийн засгийн холбооны тээврийн сүлжээнд Хятадууд нь Оросын төмөр замаар дамжин Украиныг тойрч гарахаар боловсруулжээ.

      Монгол Улс нь газарзүйн байрлалаас хамаарч Торгоны Замын Эдийн засгийн бүс ба ЕАЭБ-ын хоорондох чухал холбогч болж байна. Энд, Зөвлөлт Холбоот Улс нь  дайны дараах соцалист нийгмийн үед урт хугацаанд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан цор ганц улс байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 2019 оны 11-р сарын сүүлээр Монгол Улсын тээврийн гол хөгжил болсон  анхны газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх төмөр зам, авто замыг ашиглалтад оруулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид оролцон ажиллав. Тэд 20 орчим км хатуу хучилттай замыг бүтээн байгуулсан  нь манай улсын хувьд тун чухал юм. Үүн дээр нэмээд 12 км төмөр замыг барьж зам дагуух цахилгаан шугам татах ажлыг гүйцэтгэсэн. Харин говь орчмын бүтээн байгуулалт нь  ирэх онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь 650 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн  шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголын ихэнх газрын тос, байгалийн хийн ордуудыг Зөвлөлт мэргэжилтнүүд мөн нээж байсан байдаг.

      Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр баригдаж байна. Эрдэнэт үйлдвэр ЗХУ-ын дэмжлэгтэйгээр 1970-аад онд байгуулагдсан. Эхлээд Монгол-Зөвлөлтийн хамтарсан, дараа нь Монгол-Оросын хамтарсан ТӨҮГ болсон. 2016 онд  уг үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Ростекийн орос эзэн Монголын засгийн газарт 49 хувиа зарсан. Ханбогд суман дахь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж эхлэхээс өмнө ихэнх баяжуулсан түүхий эдийг Хятадад боловсруулдаг байв. Таван Толгой нүүрсний ордын хувьд ч мөн ижил билээ. Энэхүү орд нь дэлхийн хамгийн том ордуудын нэгд тооцогддог бөгөөд  мөн Зөвлөлтийн геологчид нээж байжээ.

      Манай улсын хоёр төмөр замын сүлжээ тийм ч сайн хөгжөөгүй. Эхнийх нь Транс-Монголын төмөр зам бөгөөд энэ нь Транссибирийн төмөр замын өмнөд салаа юм. Энэ нь Бүгд Найрамдах Буриад, Монгол Улсын Улаанбаатар ба Хятадын Бээжин хотуудыг хооронд нь холбосон байдаг. Үүнээс гадна Чита хотыг Чойбалсан хоттой холбосон өөр нэг төмөр зам бий. Түүнчлэн энэхүү төмөр замыг Хятадын хил хүртэл өргөжүүлэхээр төлөвлөж байна. Манай улс
ОХУ руу хэд хэдэн чиглэлд, БНХАУ руу хоёр чиглэлд өргөжүүлэхээр ирээдүйд төлөвлөж байна. Транс-монголын төмөр замыг 1939 онд ЗХУ-ын тусламжтайгаар барьж эхэлсэн ч хоёрдугаар дайны үед барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон. 1949 онд тус зам нээлтээ хийж анхны галт тэргийг явуулж эхэлсэн байна. Дашрамд дурьдахад, Зөвлөлт засгийн үед Монголын төмөр замын тээвэр нь ЗХУ-ын Төмөр замын яамны мэдэлд байсан бол сүүлд бага зэрэг өөрчлөгдөн, Монгол улсын хоёр төмөр замын салбарыг нэгтгэсэн Улаанбаатар төмөр зам хувьцаат компани нь байгуулан Орос, Монголын хамтарсан үйлдвэр болсон юм. Оросын төмөр зам нь ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Монгол улсын  төмөр замын хүчин чадлыг өргөтгөх, Хятадын хил орчимын Борзан өртөө, Чойболсангийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа нь дээд түвшний гурван талт хэлэлцээний чухал сэдэв болоод байна.

         Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн төмөр замын асуудал хөндөгдөн гарч ирэх магадлалтай. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бол Оростой харилцах харилцааны хөгжлийг дэмжигч юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь  Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байсан юм. Х.Баттулга сайдаар ажиллаж байх үедээ дээр дурдсан Тавантолгойн нүүрсний ордоос ОХУ-ын хил хүртэл мянга гаруй км урт төмөр зам барих төслийг боловсруулж байжээ. Төслийн нийт өртөг нь 5 тэрбум 200 сая ам.доллар байхаар тооцсон байдаг. Компанийн 49 хүртэлх хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар зохицуулсан байсан. Гэхдээ тухайн үеийн сайд буюу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Шалтгаан нь төмөр зам барих эрхийг нь гадаадын хөрөнгө оруулагчид тендергүйгээр өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байдаг. Улсын хөрөнгийг шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг нь шүүхэд очоод шийдэгдээгүй ба Х.Баттулга нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй байв. Дараа нь тэрбээр "төмөр замын төсөл" -ийг улс төрийн өрсөлдөгчид нь өөрийх нь эсрэг ашиглаж байна  гэж хэлсэн байдаг.

    Таван тэрбум гаруй доллар завшсан гэж сэжиглэгдэж байсан Х.Баттулга нь  4 жилийн өмнө Монгол Улсын Ардчилсан намын их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авж, нэр дэвшиж байжээ. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн хоёр шатны сонгууль болж МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос 9.4% -ийн саналын зөрүүтэйгээр Х.Баттулга нь Монгол улсын Ерөнхийлөгч болж байв.

     Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч дахин хүчээ сорих сонирхолтой байсан. Хүрэлсүхийн хувьд энэ оны 1-р сар хүртэл ерөнхий сайдаар ажилласан ба ажиллаж  байх үедээ Оросоос Хятад руу чиглэх хийн хоолой Монгол улсаар дайруулан барих ажлыг эхлүүлэв. ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийн төгсөгч, одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж буй Б.Батчулуун нь уг чуулганд  энэхүү явдлыг дурдан ярьсан юм. Ерөнхий сайд асан Хүрэлсүхийн үед уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хамгийн сайн ажилласныг мөн дурдсан юм.

Б.Ундраа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.