Албан журмын даатгалд хамрагдаагүй бол захиргааны арга хэмжээ тооцно
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг Албан журмын даатгалд хамрагдсан,сунгалтаа хийлгэсэн эсэхэд хяналт шалгалт хийж байгаа. Энэ талаар нийслэлийн ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбатаас тодрууллаа.

-Жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг шалгаж байгаа гэсэн. Уг ажлын талаар тодруулаач?

-Жолоочийн албан журмын даатгалын тухай хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай жолооч нар албан журмын даатгалд маш идэвхтэй даатгуулж байгаа. Гэхдээ даатгуулахгүй үлдсэн буюу хугацаа нь дуусчихсан иргэд цөөнгүй байна. Тиймээс энэ удаад Нийслэлийн замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбоо, Даатгал зуучлалын төв  хамтарсан Жолоочийн албан журмын даатгалын хэрэгжилтийн талаар гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт явагдаж байгаа.

-Даатгалд хамрагдаагүй буюу даатгалын хугацаа нь дуус­чихсан жолоочид ямар ха­риуц­лага тоооцож байгаа вэ?

-Албан журмын даатгалын хуулийн заал­тын бие­лэл­тэд Нийслэлийн за­мын цаг­даа­гийн ал­ба хааг­­чид хя­налт тавьж ажил­­­лах жу­рам­тай. Улмаар илэр­с­эн зөрчилд хуулийн арга хэм­жээ тооцож ажиллахаар хуульд заагдсан байдаг. Энэхүү үүргийнхээ дагуу албан журмын даатгалын хугацаа нь дууссан, даатгалын хугацаагаа сунгуулаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг албадан даатгалд хамруулах үүргийн дагуу даатгалыг хийлгэж байгаа юм.

Хэрвээ албан журмын даатгал хийлгээгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл өмчлөгчийг ямар нэгэн өөр сонголтгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192400 төг­рө­гийн торгуулийн арга хэмжээ авч байна. Ер нь энэхүү даатгал зам тээврийн осолд холбогдож, эрсдэл орсон олон жолооч хамгаалагдах боломжтой юм байна гэдэг нь нотлогдож харагдаж байгаа зүйл.

-Сүүлийн үед нийтийн тээв­рийн жолооч нартай хол­боо­той асуудлууд нэлээд их гарч байх шиг байна. Энэ тал дээр хяналт шалгалтын ажлыг хэрхэн хийж байгаа вэ?

-Өнгөрсөн онд нийтийн тээв­рийн хэрэгслийн жолооч нартай хол­боотой 593 осол хэрэг гар­са­наас дөрвөн хүн нас барж, 391 хүн гэмтсэн байсан. Харин энэ эх­ний найман сарын байдлаар ний­тийн тээврийн жолооч нартай хол­боо­той осол, хэрэг 289 гарч, долоон хүн нас барж, 170 хүн гэмтсэн. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-29-ний өдөр хоёр хоногийн до­тор гэхэд нийтийн тээврийн хэ­рэг­сэл­тэй холбоотой долоон зам тээв­рийн осол гарч, нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн.

Ер нь Ний­тийн тээврийн хэрэгслийн жо­лооч нар эгнээ байр буруу эз­лэх, урсгал сөрөх, гүйцэж түрүү­лэх үйлдэл буруу хийх, хурд хэт­рүү­лэх, уулзвар нэвтрэх дүрэм зөр­чих, зогсоол дээр давхарлаж зог­сох зэрэг зөрчил их гаргадаг. Түүнч­лэн хүн буулгаж, суулгах дү­рэм зөрчих, архи согтууруулах ун­даа­ны зүйл хэрэглэсэн үедээ тээв­рийн хэрэгсэл жолоодох зэргээр Монгол Улсын Замын хө­дөл­гөөний дүрэм зөрчих явдал ихэсч, өдөрт 45-73 жолооч Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдаж байгаа.

-Энэ мэтээр осол их гарах болсон гол хүчин зүйл нь юу байна вэ. Саяхан хоёр ч жолооч согтуугаар том оврын автобус жолоодоод явж байсан зөрчил илэрсэн гэсэн үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж бай­гууллагуудын удирдлага, шал­гах механик, холбогдох ал­бан тушаалтнуудын хяналт шал­галт сул байгаагаас нийтийн тээв­рийн хэрэгслийн техникийн бү­рэн бүтэн байдалд тавих хя­налт, согтуугаар тээврийн хэ­рэг­сэл жолоодох явдал, замын хө­дөл­гөөний дүрмийн зөрчил буурахгүй байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр 11.00 цагийн үед Намъянжүгийн гудамж буюу “Нарантуул” захын баруун талын замд “ЭМСИД” ХХК-ний автобусны жолооч Л нь архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ ажил үүргээ гүйцэтгэж явсаныг шалгахад согтуурлын зэрэг нь 1.93 хувь гарсан.

Тухайн жолоочийг өглөө ажилд гарахад нь тус компаний шалгах механик шалгасан гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, өмнөх орой нь архи согтууруулах ундааны зүйл уусан гэх хүний согтуурлыг шалгалгүй ажилд гаргаж, хариуцлага алдсан нь тогтоогдсон. Түүнчлэн  энэ сарын 3-ны өдөр 08.30 цагийн үед Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн урд талын замд “Эрдэм транс” ХХК-ний Хюндай маркын автобусны жолооч Б.Мөнхжин нь архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ ажил үүргээ гүйцэтгэж явсныг шалгахад согтуурлын зэрэг нь 0.26 хувь гарсан. Тухайн жолоочийг өглөө ажилд гарахад нь тус компаний шалгах механик н.Ганзориг архи согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг шалгалгүй ажилд гаргаж, хариуцлага алдсан нь тогтоогдоод байгаа.

Тиймээс ч бид нийтийн тээврийн үйл ажиллагаа, холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, сахилга сул жолооч нарт хариуцлага тооцохоор ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэл өгч, сургалт зохион байгуулж, гаргаж байгаа зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч байгаа.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төгөлдөр 2014-10-13 14:24:52
    Албан журмын даатгал гэдэг чинь төрийн хийж байгаа албан ёсны дээрэм биз дээ. Миний машиныг төр надад авч өгөөгүй, ардчилал надад бэлэглээгүй. Хүн хувийн хөрөнгөөрөө яах нь хүний л эрх баймаар юм.
    112.72.13.39
    Мэдэгдсэн Хариулах
  • daatgal 2014-10-13 07:31:43
    alban jurmiin daatgal gej mongo ugaakhaa bolil doo tseber luibar khiij bna shdee khyn ooroo khysbel daatguulakhaas ooroor bol daatguulakh khereggyi biz dee bi 3 jil tolloo yamar ch utgagyi kharin tatbar nemeed tolj bolj bna ene kheden khubiin daatgaluudiin yabuulgiig ulsiin bodlogo gej yarj bgaa khyn tsaashid yu l gekh bol
    202.70.44.26
    Мэдэгдсэн Хариулах