СӨХ-ны үйл ажиллагаа ''шилэн'' боллоо

 

Сууц өмчлөгчдийн холбоо гэж оршин суугчдынхаа бухимдлыг барсан, иргэдээс авсан сар бүрийн мөнгөөрөө юу хийдэг нь тодорхойгүй байгууллага бий. Угаас СӨХ-үүд оршин суугчдынхаа итгэл сэтгэлд хүртэл засвар үйлчилгээг хийж чаддаггүй. Иймээс иргэдийн дунд маш нэр муутай. Өнөөдөр улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг.

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэж иргэн таны СӨХ-д төлсөн мөнгө хаана, юунд зарцуулагддаг тухай иргэд хяналт тавих, гомдол өгөх, шийдвэрлүүлдэг байх энгийн хялбар хэрэглээтэй UBCall буюу "ШИЛЭН СӨХ" апп-тай боллоо. Эхний ээлжинд СӨХ-ны Дээд зөвлөлийн гишүүн 900-н СӨХ тус аппликейшнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Иргэдийн зүгээс ШӨХТГ-т СӨХ-ны асуудлаар дараах гомдол хамгийн их ирдэг байна.

-Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт

-СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай

-СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ

-Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай

-Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байна гэх мэт.

"ШИЛЭН СӨХ" апп-ны хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бадрах 2021-05-18 06:08:08
    Хурдхан хэрэгжээсээ, хэргэжилтэнд хэн хэрхэн хяналт тавих бэ СӨХ-үүд чинь олон данстай шүү аль нь шилэн болох бол
  • suugch 2021-05-14 06:14:07
    Гол нь суугчид мэдээлэлтэй танилцаж, санал гомдлоо илэрхийлдэг апп баймаар юм, гэтэл СӨХ нь шивж оруулдаг гэхээр шилэн байж чадах уу, СӨХ ийн дансыг хянах уу?