ТӨРИЙН БАНК “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХҮРЭЭНД “ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-Г ОЛГОЖ БАЙНА
Мөн Төрийн банк нь өнгөрсөн 7 хоногоос дээрх төлөвлөгөөнд багтсан “Хөдөө Аж Ахуйг дэмжих зээл”-ийг олгож эхэлсэн. Тус зээл нь малчдын үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн эрэлт хэрэгцээ бүхий хаврын тариалалт болон ноолуурын бэлтгэлийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, нийт 500 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох зээлүүд юм. Малчдыг дэмжих зээлийг 36 хүртэл сарын хугацаатай авах боломжтой бол Ноолуур бэлтгэлийн зээл, Хаврын тариалалтын зээлийг 12 хүртэл сарын хугацаатай авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү!
-
Малчдыг дэмжих зээл https://www.statebank.mn/product/1131
-
Ноолуур бэлтгэлийн зээл https://www.statebank.mn/product/1127
-
Хаврын тариалалтын зээл https://www.statebank.mn/product/772