Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5 хүн нас барж, 553 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 553 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48101 боллоо.  Үүнээс  39564 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1234 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 504 хүн, гэрийн ажиглалтаас 730 хүн гарлаа. 

Коронавируст халдварын улмаас  таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 200 боллоо.

- 78 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 79 настай эрэгтэй тавдугаар сарын 2-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 79 настай эмэгтэй тавдугаар сарын 3-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 82 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 82 настай эмэгтэй тавдугаар сарын 13-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Шинэ халдварын 553 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  48101 болоо. 

Шинэ халдварын 516 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 42296 боллоо. Орон нутагт 37 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  5112 боллоо. 

 Завхан аймагт 10 /484/, Хэнтий аймагт 1 /77/, Төв аймагт 4 /929/, Говь-Алтай аймагт 18 /248/,  Орхон аймагт 4 /578/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4327 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 106, хүнд 517, хүндэвтэр 1443, хөнгөн 2261 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus