Өнөөдөр-Дэлхийн гэр бүлийн өдөр

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг. 

 Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Гэр бүлийн эерэг харилцаа хандлага, төлөвшил, үлгэр дууриаллыг өсвөр үе залуучуудад болон нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд хувь хүн бүрийн оролцоог дэмжих нь чухал бөгөөд Эрүүл харилцаанаас  гэр бүлийн аз жаргал эхэлдэг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 27 жил болж байна.

НҮБ-аас энэ жилийн гэр бүлийн өдрийг “Тогтвортой хөгжилд чиглэсэн нийгмийн шударга шилжилт: нийгмийн хөгжил, нийтийн сайн сайхан байдалд дижитал технологийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор тэмдэглэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийг дэмжсэн нийгмийн хамгааллын арга хэмжээний хүрээнд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн.

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгодог болж, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хүүхдээ харж буй аавуудад энэ оны 7 дугаар сарын 1-нээс олгох зэрэг өрх, гэр бүлийн аж амьдралд бодитой дэмжлэг үзүүлэх ажлыг хийж байна.

"Ковид-19" цар тахлын нөлөөгөөр иргэдийн ажил, амьдралын орчин, хэв маяг өөрчлөгдөж, дижитал технологийн хэрэглээ чухал үүрэгтэй болсон энэ үед бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын видео контент, постер зэрэг мэдээ мэдээллийг цахимаар хүргэж байна.

Гэр бүл төвтэй хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амынхаа өсөлтийг дэмжих, өрх, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн түвшинд хүргэх, хүүхэд, залуучууд, хосууддаа бүхий л түвшинд гэр бүлийн боловсрол олгох зорилтыг дэвшүүлж, яамныхаа бүтцэд анх удаа Гэр бүлийн бодлогын газрыг байгуулаад байна.

Цаашид бид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, иргэдийн ажил/амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, залуу, зорилтот болон олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих, гэр бүлийн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Та бүхэнд Гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. 



Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.