Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хоёр үндсэн чиглэлийг баримтлан амжиллах тухай албаныхан мэдэгдээд байгаа. Үүний нэг нь татварын системийг өөрчлөх асуудал юм. Татварын системийг өөрчилснөөр татвар төлөгчид өөрсдөө татварын системд оролцох боломжтой болж байгаа аж.
Үүнтэй уялдуулан өчигдөр НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгажээ.
Монгол Улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж ирснээс хойш НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр 16 жил тооцож хэрэгжүүлж ирсэн байна.
Сүүлийн үед НӨАТ-ын босгыг оновчтой тогтоох талаар олон санал гардаг. Олон улсад нийтлэг баримталдаг аргачлалаар тооцоход 51 сая орчим байгаа. Мөн НӨАТ-ын инфляцийн өсөлтийг тооцоолж тогтоосон байдаг байна.
Юмны үнэ өсчихөөд байхад НӨАТ-ын босго өдгөөг хүртэл 10 саяараа байна гэдэг мэдээж учир дутагдалтай. Энэхүү 10 саяас болж жижиг, дунд үйлдвэрүүд томрох боломжгүй байгааг бизнес эрхэлж буй хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өргөн бариад байгаа НӨАТ-ын хуульд хэрхэн өөрчлөлт орохыг хүлээх л үлдэх нь.

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн