.jpg)
Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай хуралдаанаас томилогдсон Ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийн талаар
Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай хуралдаанаас томилогдсон Ажлын хэсэгт тус тус холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаарс арын 10-ны өдөр хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүхээс:ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
Тамгын газар