Төгсөх ангийн дүү нартаа өгөх зөвлөгөө: Глобал чадамжийг эзэмших нь

Эцэг эх бүр хүүхдийнхээ сурлагад санаа тавьж, амжилттай байхыг хүсдэг. Энэ нь амжилтыг  чанартай боловсрол мэдлэгээс бий болдог гэж үздэгтэй холбоотой. Тэгвэл төгсөх ангийн хүүдүүдэд дэм болох үүднээс Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өөрийн цахим хуудаснаа "Төгсөх ангийн дүү нартаа өгөх зөвлөгөө: Глобал чадамжийг эзэмших нь"  хэмээх бяцхан зөвлөгөө оруулсан байна.

Тэрбээр хүүхэд залууст зориулан зогсолтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн ач холбогдлын талаар "Насан туршдаа суралцахуй-Хүүхдийн ирээдүй" номыг 2020 онд гаргаж байсан бол энэ жил "Насан туршдаа эзэмшихүй-Амьдралын эхний 2000 хоног" номыг тус тус гаргасан юм. 

May be an image of 1 person, book and text

Төгсөх ангийн дүү нартаа өгөх зөвлөгөө: Глобал чадамжийг эзэмших нь

Ирээдүйн ажиллах хүчний гол эзэд болох төгсөх ангийн дүү нар маань биднээс илүү томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна. Үүнээс дурдвал:

- Ажиллах хүчинд тавигдах шаардлага

- Зөвхөн хүнтэй биш, автоматчилалтай өрсөлдөх

- Олон улсын боловсон хүчинтэй өрсөлдөх

- Байнгын өөрчлөлттэй, огцом хурдтай нийгэм орж байгаа юм.

Олон улсын Глобал Савви байгууллага нь залуу үеийг 21-р зууны хариуцлагатай дэлхийн иргэн бэлтгэх зорилготой байгууллага юм. Энэ байгууллага нь дэлхийн иргэний заавал зохистой эзэмших “Глобал чадамж”-ийг боловсруулж гаргасан бөгөөд олон улсад сурган хүмүүжүүлэгч, багш, сургууль, нийгэмлэгүүдтэй хамтарч дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд олон шатны төсөл хэрэгжүүлдэг.

Глобал чадамж нь зөв хандлага ба үнэт зүйлс, чадвар, зан төлөвөөс бүрдэнэ, үүнд:

Хувь хүний чадамж:

- Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх

- Өөрийгөө үнэлэх

- Иргэнших

Хүмүүс хоорондын харилцааны чадамж:

- Аливааг олон талаас нь харах

- Харилцааны хандлага

- Бусдыг бодох

Сэтгэх чадамж:

- Мэдээлэл, харилцааны технологийн хэл

- Хурдтай сэтгэн бодох

- Оновчтой хөрвүүлэх

Хандлага ба үнэт зүйлс:

- Шинэ боломж, санаа гаргах, сэтгэх аргачлалд нээлттэй хандах

- Бусадтай харилцах

- Өөрийн болон бусад соёлын талаар мэдэх

- Мэдрэмжтэй байх

- Ялгаатай байдлыг хүндлэх

- Өөр өөр харах өнцгүүдийг үнэлэх

- Амьдралын утга учрыг эргэцүүлэх

- Таамаглал дэвшүүлэх

- Дасан зохицох

- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох

- Даруу төлөв байдлаар хандах

Дэлхий дахины энх тайван, нэгдмэл байдал нь ирээдүйн боловсон хүчинд томоохон давуу талуудыг бий болгож байна. Ингэснээр бидний ирээдүй болсон хүүхдүүд маань хэмжээлшгүй их боломжийг хүлээн авах ч, түүнтэй тэнцүү шаардлага, сорилтуудтай тулгарах юм. Глобал чадамжийг ажиллах хүчинд шилжихээс өмнө эзэмшсэнээр өөртөө олон төрлийн карьерийн зам нээж өгөх, ажлын байранд хурдтай өсөн дэвших, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох, санхүүгийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Odsuren 2021-05-24 17:27:09
    Эцэст нь дүү нартаа дахин хэлэхэд Нам дагавал буян хураана шүү, ах нь зөвхөн глобал ухаанаараа дарга болсон гэж бодоцгоож байвал, бас л болоогүй байна гсэн үг