НӨАТ: 20 сая төгрөгийн 2 азтан, 3 сая төгрөгийн 3 азтан тодорлоо

Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 27,928,848 баримт  хамрагдсанаас: 

20 сая төгрөгийн 2

3 сая төгрөгийн 3

1,5 сая төгрөгийн 27

500  мянган төгрөгийн 252

100 мянган төгрөгийн 2481

30 мянган төгрөгийн  25111 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 35236540. 

Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 14704032.

Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ"-ын 7.10-д  ...Сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно... гэж заасны дагуу үндсэн сугалааны 8 орон таарсан 2 азтан нь тухайн төрлийн урамшууллын санд тусгасан 20 сая төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 10 сая төгрөг авах юм. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.