Лондонгийн Хатан хааны шүүх дээр УБТЗ ялжээ
Саяхан УБТЗ ХНН-тэй холбоо бүхий шүүх хурал Лондонд болж, шүүхийн шийдвэр УБТЗ ХНН-ийн талд гарсан байна. Өнгөрөгч оны долоодугаар сард ӨАБНУ-ын “Стандарт банк”, Английн хатан хааны шүүхэд Монголын есөн байгууллагыг “Жаст групп” ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй болсон хэмээн үзэж зээлийн гэрээний өр 55 742 555, 63 ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Тэгвэл Лондонгийн Хатан хааны шүүх УБТЗ ХНН-ийг хариуцагч биш гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Мөн 2009-2012 онуудад УБТЗ ХНН-ийн импортолсон барааны гаалийн болон санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар тогтоосон 9 679 937 655, 63 төгрөгийн акт тавьсан асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх саяхан хэлэлцэж дээрх актыг илт хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Лондонгийн Хатан хааны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гэм буруугүй нь тогтоогдлоо. Салбарын сайд нь хуульч, тэр тусмаа хуулиа сайн мэддэг учраас салбарынхаа нэр хүндэд харшлах энэ мэт хэргүүдийг хаана ч өмгөөлж, хамгаалаад, хуулийн дагуу асуудлыг шийдэж чаддаг л юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.