Киргиз улсын экс ерөнхий сайдыг уул уурхайн авлигын хэргээр саатууллаа

Киргиз Улсын аюулгүй байдлын албаныхан тус улсын хамгийн том татвар төлөгч болох асар том алтны уурхайтай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан экс Ерөнхий сайдыг саатуулжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд 2011-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Омурбек Бабановыг яллагдагчаар татаж болзошгүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэ хэрэгт холбогдуулан экс ерөнхийлөгчийн ах Асылбек Жээнбековыг даваа гаригт саатуулсан гэж Киргиз Улсын хэвлэлүүд мэдээлэв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа Кумторын алтны уурхайд гол анхаарлаа хандуулж байгаа ба энэ үйл ажиллагаа нь байгаль орчныг зөрчсөн гэх шалтгаанаар удаан хугацааны туршид маргаантай байсан бөгөөд Засгийн газар тус уурхайг улсын өмч болгох ёстой гэсэн хатуу байр суурийг баримталж байна.

Энэ оны 5 дугаар сарын эхээр Парламентаас Канадад төвтэй оператор компани болох “Centerra”-гаас уурхайг гурван сарын хугацаанд хяналтандаа авахыг төрд зөвшөөрсөн хууль баталсан бол байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн байгууллагаас тус компанид гурван тэрбум долларын торгууль ногдуулсан байна.

“Centerra” компанийн мэдээлснээр тус уурхай нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан зөвлөлтийн үеийн Төв Азийн энэхүү орны эдийн засгийн 12-оос илүү хувийг эзэлж байна.

Эх сурвалж: clickorlando.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оноч 2021-06-06 13:33:28
    Баабар агаа юу гэх юм болдоо. Монголын нүүдэлчин ахан дүүс монгол шиг тэнэг биш юм бна гэж хэлэх бол уу?
  • Сайнаа 2021-06-06 11:02:30
    Эргүү чинь зугатахгүй үлийгээ хийж байсан юм бол. Манайхаас туршлага судлаад л байдаг юм байна лээ. Сайханбалаг зугтсаныг мэдээгүй байсан юм болов уу.
  • Ard 2021-06-05 09:49:51
    Centerra geed bgaa ni manaihaas Boroog tsemlesen Centerra gold shuu dee