Улсын хэмжээнд 2641 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцан, дүнг дамжуулан ажиллана

СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:  Өнөөдөр санал авах ажиллагаа ид явагдаж байна. Улсын хэмжээнд 25619 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Энэ асуудлыг хоёр салгаж ойлгох хэрэгтэй. Нэг нь ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй ч  эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан 18 мянга орчим хүн байна. Цар тахалтай холбоотой эмнэлэгт байгаа, тусгаарлалтад  байгаа, улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлагдаж байгаа нийт 7051 хүнээс /хуулиар санал хураалтаас гурав хоногийн өмнө бүртгэлийг дуусгасан байх ёстой/ зөөврийн хайрцгаар санал авна. Өнөөдөр Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнээс 3-4 баг зөөврийн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулж байна.  Саналыг  09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах юм. 

Явуулын саналыг авч дууссаны дараа хэсгийн хороон дээр аваачиж машинд уншуулан дараа нь гар тооллого хийнэ.  Энэ хугацаанд ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хариуцаж ажиллана.


Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулаад дууссан. Тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд гадаад уулсад суугаа 30 орны 45 дипломат байгууллагаар дамжуулан салбар комисс байгуулж, нийт 7398 хүн бүртгэгдсэнээс 5318 хүн саналаа өгсөн. 

Сонгуулийн бэлтгэл ажилд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид оролцож байна. Нийт 2087 хэсгийн хороо байгуулсан. 18146 төрийн албан хаагчид, 9 мянга гаруй цагдаагийн албан хаагч, 1300 гаруй эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна. Мөн 60 эмнэлгийн туслах баг ажиллана.

Сонгуулийн автоматжуулсан системийн ажлыг бэлэн болгосон. Улсын хэмжээнд 2641 даамал санал тоолох төхөөрөмжийг хариуцан, дүнг дамжуулна. 

Дүн гаргахад гар тооллого хийнэ. Эхлээд санал тоолох машины дүнг дамжуулаад СЕХ-ноос баталсан зааврын дагуу гарч орох үйлдэл хийхгүйгээр шууд үргэлжүүлэн 100 хувь гар тооллого хийнэ. Төхөөрөмжөөр тоологдсон дүн СЕХ-ны албан ёсны сайтад шууд орно.

Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө намуудын ажиглагчдын бүртгэл хийгдэж дууссан. Энэ удаагийн сонгуульд гадаадын  11  хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиглана. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй, 8 улсын төлөөлөл оролцсон баг ирсэн. Манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудаас ажиглах хүсэлтээ ирүүлэн баталгаажуулсан. Гаднаас биечлэн зорьж ирж ажиглах Филиппин улсын тусгай төлөөлөгч байна.

Маргааш 07.00-22.00 цагийн хооронд санал авна.

Цагаан сонгуульд уриалж байгаа хүмүүсийг бусад сонгогчдын эрхэнд халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Харамсалтай байна. Бид иргэддээ итгэж байгаа. Сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа бодитоор өгнө гэдэгт итгэж байна. 

Ерөнийлөгчийн сонгууль бол 2 шаттай сонгууль. Эхний санал хураалтаар хэн нэгэн нэр дэвшигч  олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээж дахин санал хураана. Хуулиар бол СЕХ 14 хоногийн хугацаанд хоёр дахь шатны сонгуулийг явуулна. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдах бол 8 орчим тэрбум төгрөг гарна гэсэн тооцоо бий. 

Нийт батлагдсан сонгуулийн зардал 26,9 тэрбум төгрөг. Хэрэв хоёр дахь шатны сонгууль болох бол нэмэлт зардал гарна.
Бүртгэлийн тухайд
Сонгуулийн эцэслэсэн нэрсийн жагсаалтад нийт  2 151 329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 040 556,  түр хасах тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байна. Үндсэндээ энэ удаагийн сонгуульд 2 040 556 сонгогч саналаа өгнө гэсэн үг. 

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 2593 санал тоолох төхөөрөмжийг түгээн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Эрсдэл гарсан тохиолдолд хэрэглэх нөөц төхөөрөмжүүдийг тараасан. 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-10-13 04:51:04
    Дээгий ахдаа амжилт хүсье,энгийн сайхан сэтгэлтэй хүн шүү,тандаа баярлаж явдаг даа
  • У 2021-06-09 08:57:32
    Хэтэрхий бярдсан , улаан сонгууль болж бна...
  • ? 2021-06-09 03:47:26
    Энэ нэг юмыг хэн, хаанаас ухаж гаргаж ирээд СЕХ-ны даргаар тавьчихсан юм бэ? Энэ жил санал өгөх хорооны байршлын мэдээ ч алга!!!!
  • Guest 2021-06-08 23:45:53
    2 дах шатны сонгууль болвол олон хүн дахин бэлэн мөнгө авна даа. Ядууст ч буян болноо .... Бас урлаг соёлынхон төлбөртэй ажиллаж хэдэн цаас олно....
  • zochin 2021-06-08 19:23:33
    Ene hogiin novshiig songuuliin daraa haashaa zailuulah bol.MAHgaruudiin bool bn archaagui hogiin novshdoo. Orost bol iim archaagui novshuudiig shuud buudna.
  • Найз нь 2021-06-08 07:26:10
    Чиний шоу огт хэрэггүй. Хүүүүү найзыгаа гаргаад чи бүр том бүр бүдүүн дарга болох уу?