Сүүлийн 24 цагт 9 хүн нас барж, 1792 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэй 6 сарын 10-ны өдрийн байдлаар 1152  байна. Үүнээс гэрээр 114 эмэгтэй, эмэнэлэгт 250 эмэгтэй эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд 12 эмэгтэй байна. Коронавируийн халдварын хүнд хэлбэрээр 2 эмэгтэй нас барсан. 

Өнөөдрийн байдлаар вакцины 1-р тунд 1 890 678 хүн, 2-р тунд 1 637 894 хүн хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 1-р тунд 960 852 хүн 2-р тунд 833 299 хүн, Орон нутагт 1-р тунд 929 826 хүн, 2-р тунд 804 595 хүн хамрагдсан.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 11521 шинжилгээнээс 1792 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 73896 боллоо.  Үүнээс  56449 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 196 хүн гарлаа.

Коронавируст халдварын улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 351 боллоо.

УЛААНБААТАР ХОТ
-  79 настай эмэгтэй, тавдугаар сарын 23-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  81 настай эрэгтэй, зургадугаар сарын 1-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  73 настай эмэгтэй, зургадугаар сарын 7-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  60 настай эмэгтэй, зургадугаар сарын 8-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  74 настай эрэгтэй, зургадугаар сарын 9-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 66 настай эмэгтэй, зургадугаар сарын 10-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 61 настай эрэгтэй, зургадугаар сарын 10-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 52 настай эрэгтэй, зургадугаар сарын 10-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 83 настай эрэгтэй, зургадугаар сарын 10-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Шинэ халдварын 1791 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  73129 болоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 546 боллоо. Зургадугаар сарын 4-ний өдөр Афганистан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн. 

Шинэ халдварын 1280 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 63662 боллоо. Орон нутагт 511 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  9467 боллоо. 

Хөвсгөл аймагт 14 /265/, Увс аймагт 17 /204/,  Булган аймагт 9 /343/, Сэлэнгэ аймагт 19 /598/, Баян-Өлгий аймагт 2 /52/,  Завхан аймагт 5 /511/, Булган аймагт 9 /343/, Хэнтий аймагт 29 /296/, Дорнод аймагт 14 /116/,  Ховд аймагт 14 /341/,  Архангай аймагт 22 /573/,  Төв аймагт 91 /1733/, Баянхонгор аймагт 82 /423/,  Говь-Алтай аймагт 37 /615/, Говьсүмбэр аймагт 6 /106/, Сүхбаатар аймагт 23 /417/, Өвөрхангай аймагт 54 /568/,  Дундговь аймагт 18 /184/, Дархан-уул аймагт 28 /925/,  Орхон аймагт 27 /1123/ тохиолдол тус тус нэмэгдсэн.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  7963 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 141, хүнд 607, хүндэвтэр 2156, хөнгөн 5059 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus