Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж устгасан үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ

Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам" ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлсэн. Тус Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар 2019-2021 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн, тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулжээ. Харин 2021 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 245 сая төгрөг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саадны ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна.

Ерөнхий с
айд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг хамгаалан, бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан хийж, дуусгах үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад өгсөн юм. Гэтэл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж, зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо.
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сүйтгэгдсэн ногоон байгууламжид үнэлгээ хийж, хохирлыг барагдуулах чиглэлээр компаниудад хариуцлага тооцож, шаардлага хүргүүлэх үүрэг өгсөн. Мөн ногоон байгууламжийг устгаж буй үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу сүйтгэгдсэн ногоон байгууламжийн тоо хэмжээ, үнэлгээг холбогдох байгууллагууд гаргаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-06-14 22:03:59
    Өчнөөн жил ургасан мод, бутыг тайрч машины зогсоол барьдаг арай дэндүү юмаа. Хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй!!!
  • зочин 2021-06-14 01:57:29
    Энэ луйварчид цагаандаа гарчээ. Мод төгөл устгана гэнээ. Компанийнх нь хөрөнгөөр буцааж сэргээлгэ!!!
  • Дамба  2021-06-14 00:34:15
    Цаг тухайд нь Баянгол Дүүргийн засаг дарга Са. Одонтуяа байсан Тэр эмэгтэй юу харж байсан бэ ? Хороо Дүүргийн засаг дарга. Хотын дарга нар ч үүнд хамаатай!
  • өвгөн 2021-06-13 15:14:09
    ӨЧҮҮХЭН МУУ АМЬСГААНУУД. ЭНЭ ЯВАА НАСАНДАА НЭГЧ МОД ТАРЬЖ ҮЗЭЭГҮЙ, ХҮСДЭГЧ ҮГҮЙ ҮМХИИ ШААРУУД ЯЖ ТЭНЭГТЭЖ БНАА. ХУУЧИН ХЭВЭНД НЬ ОРУУЛ...ТЭГЭХГҮЙ БЛ СХАН МЭДЭРЭ...
  •  2021-06-13 03:56:50
    яаж хариуцлага хүлээлгэх бэ? Цаазаар авч л жинхэнэ хариуцлага хүлээлгэ.цайнй хэдэн төгрөгөөр нь торгох бол тоохгүй.
  • Dash 2021-06-12 10:32:49
    End baican nogoon .baiguulamjiig dahin cergeeh tom caihan nogoon baiguulamj bui bolgoh gej baigaad mash ih bayrlaj bainaa Ene ajild d ni amjilt hucie ...
  • зочин 2021-06-12 07:30:36
    Энэ компаниудын нэрийг зарлаач!!! Компанийн захиралтай нь цуг. Ямар олзонд дуртай, шуналтай, хорлонтой хогнууд вэ!!!
    • Бодоочээ 2021-06-14 02:18:28
      Тэргүүн чансаа ХХК гэж хэлээд байгаа юм биш үү