Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад /2021/06/15/  жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эмч 2021-06-15 03:20:21
    Төр засгийн бодлого =Эх хүүхдийн төлөө халамж шүү ! Хяналтын эмчдээ сайн үзүүлж вакциндаа идэвхтэй ороорой