Засгийн газар хуралдаанаа хийгээд дөнгөж сая  дууслаа

Ерөнхий сайд Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа тус бүрт нь салган оруулж ирсэнийг гишүүд шүүмжилсэн билээ. Мөн бүрэлдэхүүний асуудал нь тэрчигээрээ шинэ сайд нарын нэрстэй холбогдох байсан ч Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд гишүүдийн нэрс байгаагүй.
Иймээс эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн ч төрийн байгуулалтын байнгын хороон дээр ирэн дээрх асуудалтай холбоотойгоор хойшилсон юм.

Тэгвэл шинэ сайд нарын асуудалтай холбоотойгоор Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаанаа  15.00 цагт  хуралдахаар товлолоо гэх мэдээлэл тархаад байсан ч энэ ташаа мэдээлэл болохыг эх сурвалж хэлж байна. Засгийн газар хуралдаад дөнгөж сая өндөрлөжээ. Ямартаа ч энэ хурлаар засгийн шинэ сайд нарын нэрсийн тухай бус ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар яаралтай хуралдсан юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.