ЭМЯ: Нийт 2268 тохиолдол нэмэгдэж, 11 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 11295 шинжилгээнээс 2268 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 95819 боллоо. Сүүлийн 24 цагт  355 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүн 63945 боллоо.  Дотоодын халдвар 2268-аар нэмэгдэж, нийт 95033 боллоо. 

Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 боллоо. Орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж, нийт 16351 боллоо. 

Коронавируст халдварын 11 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 447 боллоо. Ковидын бус шалтгаант нас баралтаар /61 болон 71 настай 2 хүн/ хоёр хүн нас барлаа. 





С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus