
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахим хэлбэрээр явагдаж байна. Хуралдаанаар
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон бусад асуудлыг хэлэлэх юм.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Н.Алтанхуяг: Монгол Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлууд яагаад нууцад хамаарч байгаа юм. Иймэрхүү харилцааг зохицуулж чадаж байгаа юу. Бид маш олон гоё хууль гаргаж болно. Гэхдээ амьдрал дээр тухайн байгууллага хуулийн дагуу өөрсдөө нууцаа тогтоодог байхаар шийдчихсэн. Монгол банк, Хууль зүйн яамны байшин ямар зардлаар баригдсан тухай одоо болтол мэдээгүй байна. Иргэд байтугай их хурлын гишүүд мэдээлэл авах эрхгүй болсон байна. Найман сараас хойш мэдээлэл олж авахаар хөөцөлдлөө. Сайд, Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд мэдээллийг хаадаг, нуудаг асуудал байсаар байгаа тул хууль дээрээ сайн ажиллаарай.
Оллоо.мн