Сүүлийн 24 цагт 10  хүн нас барж, 2213  тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 
 
Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 2213 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 100263 боллоо.   Дотоодын халдвар 2203-аар нэмэгдэж, нийт 99459 боллоо. 

Эмнэлгээс шалтгаалсан халдвар есөөр нэмэгдэж, нийт 202 боллоо. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмэгдэж, нийт 554 боллоо.

Улаанбаатар хотод 1179 тохиолдол нэмэгдэж, нийт 81150 боллоо. Орон нутагт 1024 тохиолдол нэмэгдэж, нийт 18309 боллоо. 

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21745 хүн байна. Эмнэлгээс 621 хүн,  гэрийн хяналтаас 569  хүн гарлаа.  

Коронавируст халдварын 10 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 469 боллоо. 

Өнөөдрийн байдлаар 12479 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 8070 хүн, хүндэвтэр 3149 хүн,  хүнд 1053 хүн, маш хүнд  207 хүн эмчилгээнд байна.






С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus