Ахмадууд тамирчид тив дэлхийн дэвжээнээс 96 медаль хүртээд байна
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт, мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг өчигдөр/2014.10.13/ хүлээн авч уулзлаа. Ахмад тамирчид өнөөдрийг хүртэл тив, дэлхийн тэмцээнээс 96 медаль авснаас 62 нь алт, 14 нь мөнгө, үлдсэн нь хүрэл ажээ.

ССАЖЯ-наас Спортын тухай хуулийг удахгүй өргөн барих гэж байгаатай холбогдуулан ахмад тамирчдаас саналыг нь сонсож, яриа өрнүүлсэн юм. Ахмад тамирчдын зүгээс тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад замын зардлыг буцаан олгодог болох зэргээр хуулиндаа тодорхой заалт оруулахыг сайдаас биечлэн хүслээ.

Учир нь, тив, дэлхийн тэмцээнээс ахмад тамирчид өөрийн зардлаар яваад өндөр амжилт гаргаад ирэхэд, төр засгийн зүгээс санхүүгийн болон сэтгэл санааны ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй байдлыг өөрчлөх хэрэгтэйг ахмад тамирчид сануулав. Ахмадуудын энэхүү саналыг авч, хуулиндаа тусгахаар ажиллахаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцолсон юм. Дашрамд дурдахад, улсын төсвөөс жилд таван тэрбум төгрөгийг 24 төрлийн спортыг төрлийг дэмжих, дээш гаргахад зориулан мөнгө зарцуулдаг ажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.