ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв.

Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэв. ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

ЭЕШ-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН...
May be an image of text
May be an image of text
May be an image of text
May be an image of text
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.