Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд ''Амин дэмийн багц'' хүргүүллээ

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 21959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1613 жирэмсэн эх ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжүүдэд Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүллээ.

Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлье.

ЭХ ҮРИЙН эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эрхэм дээд, эн тэргүүний зорилго гэдгийг онцгойлон уламжлая. Иймд учран золгох сайн цаг, сайхан үргэлжлэлийн төлөө дархлаагаа дэмжиж, сэтгэлээ хатамжилж, эрүүл энх байх өндөр ерөөлийг өргөе.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

No photo description available.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-06-24 09:16:34
    Халдвар авсан этгүүдүүдийг гааруулж, догиож, өөхшүүлдэгээ брльцгоо.