Ардчилсан намын бүлэг ''ковидын'' хуульд завсарлага авлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах асуудалд нэг хоногийн завсарлага авлаа.


Бүлгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлж байсан хэдий ч эрх баригчид үл ойшоож, ДЭМБ-аас зөвшөөрөөгүй вакцин импортлох, вакцин тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг одоо ч эрсдэлд оруулсаар байгаа. Вирусний мутацлагдсан хувилбар илэрсэн гэх ч мутацлагдсан вирус илрүүлэх лабораторигүй, сорьцыг гадагшаа явуулж шинжлүүлж байгаа.

Эдгээр нь Засгийн газар, УОК, ЭМЯ эрсдэлт нөхцөл байдалд шуурхай, хурдтай арга хэмжээ авах чадамжгүйг харуулж байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлээ. Түүнчлэн Засгийн газар, Улсын онцгой комиссийн цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөө оновчгүйгээс халдварын тархалт хяналтаас гарсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдаж, олон бизнес хаалгаа барьж, хэдэн зуун мянган иргэд ажил орлогогүй болов. ПСР шинжилгээ төлбөртэй болж, халдвар авсан иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, эмчлэх эм тарианы үнэ өсч олон нийтийн бухимдлыг бий болгосон зэрэг нь тус хууль хангалтгүй хэрэгжсэн гэдгийг харуулж байна гэлээ. Мөн цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлэв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.