Ц.Туваан: Засгийн газар шийдвэрээ урьдчилж зөв гарга, иргэдээ битгий ингэж чирэгдүүл

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж үзэл бодлоо илэрхийллээ. 

Засгийн газрын алсын хараагүй, тодорхой бус шийдвэрээс иргэд хохирч байна. Өчигдрөөс хойш наадам эсэргүүцсэн залуусын хөдөлгөөн, өнөөдөр наадмыг дэмжсэн уяачдын жагсаал боллоо. Засгийн газарт ковидын хуулиар бүх эрх мэдэл очсон. Наадам хийнэ, ирж оролцоорой гэчихээд ирэхээр нь наадмыг цуцалж байна. Залуучуудыг буруутгах аргагүй, уяачид ч зарцуулсан хөрөнгө, цаг хугацаатай. Иргэдээ битгий талцуулж хэрэлдүүл. Төсвөөс наадамд зориулсан мөнгө гарчихсан. Одоо энэ үргүй зардал болох уу. Үүнийг ч бид ярих шаардлагатай. Төр нь төр шиг байгаач, асуудлаа урьдчилж хараач. Энэ хүмүүс хүн биш үү. Төрийн шийдвэрээс хохирсон хохирлыг хэн хариуцах вэ. Шийдвэрээ урьдчилж зөв гарга, иргэдээ битгий ингэж чирэгдүүл.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2021-07-06 02:53:34
    Туваан өөрийнхөө толгойн самуурлыг арилгахаас нааш улс, төрийн хэрэгт бүү оролцоо. Төрийн хутгуур хаанаас гарч ирж үмхий үнэртүүлээд байгаа юм
  • erdenevan 2021-07-04 10:32:02
    dainy cagt naadmaa hiideg ard tumen.hucit buh, hurdan mori, harvaachdaa taalan naadna aa.
  • Чүлтэм бэйс 2021-07-04 09:19:41
    Үнэн шүү.Шийдвэрээ нэг мөр цэгцтэй болгоод сайтар нягталж дуусаад танилцуулах хэрэгтэй шүү.
  • Тулгаа 2021-07-03 07:37:50
    Дарга нар өөрсдөө морь уралдуулчихгээд л үзээд байх шиг байна. Мани хэдийгээ бодож байгаа юм ерөөс алга.
  • Зочин 2021-07-03 01:44:39
    Больж. Янзтай. Өмхий ханхлуулсан уяачид, допинг хэрэглэсэн, хир тос, хөлс үнэртүүлсэн бөхчүүд монголын ихэнх ард түмэнд хэрэггүй.
  • mongol 2021-07-02 22:58:47
    ene uuruu mori uydag bolhooroo booj uheh gej baigaa shuu dee. uyachidiig IH hurald gargah shaardlaga baihgui bolgomoor um daa
  • Зочин 2021-07-02 08:16:25
    Зөв зөв Энэ бөх, уяач, харваач чинь өөрсдийнхөө дураар наадам хийх гээд байгаа юм биш шүү дээ Тусгай хууль байгаа учраас бэлтгэлээ хангаж, Төрийнхөө шийдвэрийг ...
  • зочин  2021-07-02 07:20:17
    маш зөв