Допинг хэрэглэчихээд эмчилгээ хийлгэсэн гэж мэлзэх нь Монгол бөхийн жудаг уу
Удтал хүлээлгэсний эцэст Улсын баяр наадмаар ард түмнийг хуурч мэхлэн улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэрс олонд ил боллоо. Энэ жилийн наадмаар Архангай аймгийн Тариат сумын харъяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Адъяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Атмор” компанийн бөх, аймгийн арслан Б.Суманчулуун нар допинг хэрэглэсэн нь батлагджээ.
 
Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг ч  жил бүр энэ асуудлаар хэрэглэсэн, хэрэглээгүй гэх маргаан дэгдэж нэг хэсэг шуугиж байгаад  эзэн холбогдогч нь ямар нэгэн  шийтгэл хүлээсэн нь тодорхойгүй байдлаар дуусдаг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй. БНСУ-руу явуулсан шинжилгээгээр гурван бөх сэргээш хэрэглэсэн хэмээх мэдээлэл гарч байсан ч хэд хоногийн дараа хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гурав байсан тоо гэнэтхэн л хоёр болж буурсан гэсэн үг. Ингээд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн нэрийг зарлах гэж бөн сүр дуулиан болж, болж нэг юм зарлалаа.

Гэхдээ үүнээс урьтаад хоёр ч бай гурав бай допинг хэрэглэсэн нь тогтоогдвол баяр наадмаар барилдаж авсан цолыг нь хураах боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн юм. Тодруулбал хэзээнээсээ л бөхөө дээдэлж ирсэн иргэд маань Үндэсний их баяр наадмаар урамтай сайхан барилдан шөвгөрч, том цолонд хүрсэн бөхчүүд допинг хэрэглэсэн гэдгийг сонсоод урам нь хугарч, хатуухан шийтгэл хүлээлгэхийг хүсдэг. Тэд баяр наадмаар хүртсэн цолыг нь хураах нь зүйтэй гэж үздэг юм. Гэвч манайд тийм эрхзүйн орчин байдаггүй аж. Тэгэхээр  энэ жилийн наадмаар  ард түмнийг хуурч мэхэлсэн шинэхэн начингууд болох  Н.Адьяахүү, Б.Суманчулуун нар Улсын начин цолоо хураалгахгүй юм байна. Харин тэдний барилдах эрхийг  тодорхой хугацаагаар хасч магадгүй.

Харин башир арга хэрэглэсэн бөхчүүд урьдын адил сэргээш хэрэглээгүй эмчилгээний зориулалтаар эм тариа хэрэглэсэн хэмээн мэлзэж байна. Н.Адъяабат наадмын урьд өдөр өвдгөн дээр нь гарсан хатигаа хагалуулсан ингэхдээ өвчин намдаах эм тариа хэрэглэсэн гэж байгаа бол  Б.Суманчулуун нь мөн л гартаа хагалгаа хийлгэхдээ өвчин намдаах эм тариа хэрэглээн гэх тайлбарыг өгчээ. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хэлэхдээ   "Гарны боодолтой наадамд барилдсан байгаа юм. Тэр шарханд хэрэглэсэн эм бэлдмэлээс нь гарсан байж болзошгүй. Ямар нэгэн гэмтэл бэртэлд эм хэрэглэхийнхээ өмнө Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэх ёстой. Допингийн эсрэг үндэсний төвөөс “Наад бодис чинь допингийн төрлийн эм бэлдмэлд орно, тиймээс ийм доозоор хэрэглэ” гэсэн зөвлөмж өгдөг. Иймд бөхчүүд энэ төрлийн мэдээлэлгүй байх боломжгүй гэсэн юм.

Өнгөрсөн жилүүдэд ч мөн энэ асуудал гарч бөхчүүд хэл ам хийн барилдах эрхээ хасуулаад  өнгөрсөн. Улсын начин Б.Сугаржаргал барилдах эрхээ зургаахан сар хасуулсан бол арслан Х.Мөнхбаатар цолны чимгээ хураалгаад өнгөрсөн. Гэвч үзэгч түмнийг хуурч, байж боломгүй ёсзүйгүй үйлдэл гаргасан эдгээр бөхчүүдийг наадамчин олон тухайн үед нь ихэд хүндэтгэж нутгийн зон олон ах дүүс гээд бүгд л бэлэг сэлт болж шинэ цолыг нь мялаадаг. Томоохон пүүс компаниуд олимп дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдаас илүүтэй наадмын тэр өдөр зүлэг ногоон дэвжээн дээр гарч барилдсан бөхчүүдэд илүү их бэлэг гардуулдаг.. Яагаад гэвэл тухайн үед  тэдгээр бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Харин энэ бүх баяр наадам дууссаны дараа буюу гурван сарын дараа допинг хэрэглэсэн эсэх нь тогтоогддог учир баяр наадмаар өөрийн хүч чадлаар бус сэргээшийн ач тусаар цолонд хүрсэн бөхчүүдийн олз болж дуусдаг нь нууц биш.Тэгээд ч нэгэнт авсан цолыг нь хураадаггүй учир хэдэн сар барилдахгүй байх нь тэдний хувьд шийтгэл гэхээсээ илүү амралт болдог биз.

Гэхдээ бөхөд хайртай ард түмнээ хууран байж улсын цолонд хүрсэн бөхчүүд сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчихөж чадахгүй эмчилгээ хийлгэж байсан учир надад буруу байхгүй хэмээн мэлзэж байгаа нь бүр ч гутамшигтай. Энэ үнэхээр Монгол бөхийн жудаг юм гэж үү. Зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж барилдахын оронд эм тариа хэрэглэн наадамчин олныг хуурна гэдэг байж боломгүй асуудал. Иймээс холбогдох хүмүүс нь энэ төрлийн хэрэгт оноох шийтгэлээ илүү хатуу болгож Үндэсний бөхийн энэ спортод шинэчлэл хийх цаг нь нэгэнт болжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэргүй 2014-10-20 06:23:56
    За энэ 2 ч яах бэ ар өвөрийн хаалагүй улс цолоо авдаг бай авдагүй өнгөрлөө тэр дээш барилдсан сонин сайхан барилдсан улсаас допинг гараагүй хэрэг үү энэ л их сонин байна бид бас бөх бага зэрэг мэднэ гэхдээ л допингтой бөхийг тойроол гарах шиг боллоо энэ 2 хэргэлсэн бол бусад нь тодорхой
  • sonsogch 2014-10-20 04:32:41
    ireh jil tsol avahiin toloo jhon heregleed zutgenee tol avaad erhee hasuulchaad tom tsoltoi uldeed yavj baiya do kkk
  • Бат 2014-10-17 04:56:46
    Эд нар одоо болимоор юмаа. Үндэсний бөх үзэхээс дургүй хүрээд байдаг боллоо.Та нараас болоод энэ сайхан бөхийн төрөл маань.....
  • Дангаа 2014-10-16 09:54:40
    Энэ хоёр бөхийн зөв. дөө. МҮБХ юуч хийхгүй,хуулийн цоорхой гаргаж аваад сууж байнаш дээ.Тэднийг шийтгэ.
  • gg 2014-10-16 07:12:45
    tsoliig ni huraahgui yum bol ereh jilees buged doping heregleed tsoltoigoo uldeh yum bn daa
  • Enebish ih emch 2014-10-16 02:24:42
    BI emch hun doping gej chuham yamar turliin emiig sain medehgui yum Bodvol tenhee tamir oruuldag beldmel baidag baihaldaa uunees gadana ih sportod jin yamar baih hi mash chuhal baidag uchraas jin hasdag nemdeg em beldmeluud olon baidag shuudee Manai yndesnii buh sumo buhchuuded jin xamaardagagui shuudee gormonii turliin emnuud jin nemdeg bol shees huudug emnuud jin hasdag uchraas dopingiin turuld ordogch baij bolono shuu end oncgoi anhaarah thag bulson shuu de tuhailbal furasemid gedeg em sheesh ih huuj gin ih buulagadaga prednisoloni turliin emnuud jin nemj huungu bologdog yum shuuu Iim turliin emnuudiig buhchuud buu hel emch nar ch medehgui shuudee sumo buhchuudiin huvid doping hereglelee gesen yum duuldahgui murtluu Mongol buhchuudiin huvd iheehen yaria garch buhchuudee ih evgui baidald oruulj bha shuu buhcudiin eruul mendiig yzdeg emch nar sain medlegtei baih shaardlagatai bna daa
  • Shon 2014-10-15 15:03:25
    Үндэсний бөх ч гэнэ үү шал балай юм
  • Хардорж 2014-10-15 13:44:10
    Малын бүдүүн гэдсэнд түнтийтэл чихсэн бүдүүн хиамнууд.
  • наса 2014-10-15 12:11:39
    Бөх үзэхээс дургүй хүрээд байх боллоо.
  • Дангаа 2014-10-15 10:03:41
    Нямдорж энэ асуудлыг шийдэх ёстой. МҮБХ хүний гараар могой бариулчихаад сууж байж таарахгүй. Шууд энэ хүнтэйл ярь яагаад МҮБХ ажиллаад байна Ямбынч эдэл, ялынч эдэл
  • бөх сонирхогч асан 2014-10-15 09:47:21
    Хориглож чадахгүй болбүгдэд нь зөвшөөрчих тархи төмсөг нь хатаад үхнэ биз.
  • байж боломгүй юм 2014-10-15 09:19:14
    энэ бөхчүүд ичээсэй улсын цолыг найраа хийж авна сэргээш хэрэглэж авна чадлаараа авч чадахгүй бол өөр ажил хйигээч
  • Боли 2014-10-15 07:06:56
    Цолыг хураах естой Хуулийн дагуу Энд маргаад байх юм байхгуй Эс тэгвээс тумэн олны элэг доог шившиг болно Олон улсын жишиг дагаж Олон тумнээ хундэтгэ Элдэв тайлбар Энд хэрэггуй Нямдорж оо Тайлбарлаад болдог бол шинжилгээ угух хэрэг байна уу Ингээд яваад байвал хэзээ ч байдал дээрдэхгуй Монголын Энэ спорт устана Одоо эхлэл тавигдсан байна шуу дээ
  • Муу байна. 2014-10-15 03:49:25
    Үндэсний бөхийн дэг жаяг алдагдан, хэт их зөрчил үүсэн, хариуцлагын систем суларснаас нэр хүнд нь нам унаж байна шүү дээ. Одоо залуу үе үндэсний бөхөө гэхээс илүү олон улсын уралдаан тэмцээнд анхаарал хандуулж байгаа нь нэр хүнд нь эрчтэй унаж байгаа үндэсний бөхчүүдэд юм бодогдуулмаар юм. Ядахдаа энэ бөхчүүд нь нийгэмд тустай ажил хийж, уриалаасай даа, өвчтэй хүүхдэд тусалж, мод тарьж, хог цэвэрлэхэд нийгэмээ дагуулаасай.
  • зочин 2014-10-15 03:14:08
    Эндээ шинжилж чадахгүй юм бол допинг гэж сүржигнээ болио, тэр үедээ л болооч. Солонгос итгэхэд хэцүү, найдваргүй улс.нохойн мах кимчитэй холиод өгөөд байхад манайхан юу бодож байнаа.тэдний бүх хоолны газрыг хааж монголчууддаа өгвөл таарна ядаж л нохой алж чадахгүй.
  • zochin 2014-10-15 03:04:53
    Ene muusain buhchuud ugaasaa l judaggui shdee.
  • huurhii 2014-10-15 02:47:49
    Yadarsan 2 ni el gerch davarsan gar ni uldsen baih yum aa.
  • Аюуш 2014-10-15 02:31:59
    Хамгийн увайгүй бүдүүлэг луйварчин дээрэмчин хүмүүс бол бөх гэх нэртэй хэдэн хөлстэй бүдүүн нөхдүүд ард түмний нүдэн дээр жүжиг тоглодог,зодоончин,рекетчин,буудагч,авилгач хэдэн зуун саяар нь ард түмний мөнгөнөөс хулгайлагч нар. Монгол бөхийг үзэхгүй байхыг уриалж байна
  • lola 2014-10-15 02:19:57
    emchilgee hiilgesen ni unen!!! gevch yamar em taria heregleh zaawar zowolgoo medeelel avaagui bolhoor odoo yu ch gej helhevdee ter emneleg ni ch ter hagalgaa hiihdee iim shuu tiim shuu gej helehgui.taarchdee !!!
  • Ойн савдаг 2014-10-15 02:13:19
    Бөхчүүд нь допинг хэрэглэдэг, хурдны моринд тариа хийдэг хачин муухай зуршил монголд дэлгэрээд удаж байна. Энэ асуудлаа бүрэн шийдэж чадахгүй бол Улсын баяр наадам хийхээ болоих хэрэгтэй. допинг хэрэглээд цол аваад нутаг болон бусад баахан хүмүүсээс их хэмжээтэй бэлэг сэлт авч байгаа нь хүний юм хулгай хийгээд бэлжиж байгаа хулгайч нартай агаар нэг байгаа юм бишүү.
  • sanal 2014-10-15 02:12:40
    odoonoos neleen heden jil emchilgee hiilgesen gesen shaltgaan helj ene aduudalaas garch baiga shuu dee.hoton jilees ene shaltgaaniig huleej avahgui gedegiig ni zarlah hergtei tsoliin huraana heden jileer barildah erhiig ni hasna gesen zaavariin taniltsuulah hergtei bna .
    • содном 2014-10-15 04:40:13
      Одоо бөхчүүдийн нүдэнд шагнал мөнгө харагдах болсон яаж авах вэ гэвэл худлаа бэртэлт ярьж допинг хэрэглэх болсон шүү дээ,