Анх удаа томилгооны сонсгол хийж, Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргад дэмжив

УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон юм.  Энэ дагуу АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтээ  ХЗБХ-нд ирүүлсэн байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг явууллаа.  Томилгооны сонсгол нь ч мөн  хууль хяналтын байгууллагын удирдлагын томилгоог нээлттэй хэлэлцүүлсэн анхны тохиолдол болов.

Г.Азжаргал нь 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын дотоодын их сургууль, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институцийг  төгссөн. АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтэй тэмцэх чиглэлээр, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.  Тэрбээр 2002 онд ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн цагдаа хийж ажлын гараагаа эхэлсэн.  Улмаар 2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.

“Авлигын асуудлыг хиймэл оюун ухаанаар шийдэх боломжтой”

Нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, Г.Азжаргалаас сонирхсон асуултдаа хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Жирийн иргэн болгон Замын-Үүдийн авлигын мөнгийг халааснаасаа төлдөг. Оочер дугаар бий болгож байгаад авлига авдаг байдал хэрээс хэтэрч байна. АТГ энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ.  Холбогдох албан тушаалтнууд гэрээ хийж байгаа тонн тутамдаа нэг ам.долларын зөрүү хулгайлдаг. Энэ асуудлуудыг нэг талд нь гаргаж чадах уу.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:

-Би тантай санал нэг байна. С зөвшөөрөл, визний асуудал бий. Бидэнд шалгаж байгаа олон хэрэг байгаа. Зарим нэг нь шүүхээр шийдэгдсэн. Эдгээр авлигын асуудлыг хиймэл оюун ухаанаар шийдэх боломжтой. Даргын болон албан тушаалтны гарын үсгийг байлгасан цагт тус газарт авлигын асуудал тасрахгүй.

“АТГ-ыг сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй”

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Монголд авлига албан тушаалын хэрэг яагаад буурахгүй байна вэ.  2006 оны долдугаар сарын 6-нд Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон. Ажлын хэсэгт нь би ажиллаж байсан. АТГ байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Энэ байгууллага жинхэнэ утгаараа бие даасан үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Өөрийн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй бол ял хүлээлгэх чиглэлээр АТГ сүүлийн жилүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:

-Авлига зөвхөн нэг зүйлээс шалтгаалаагүй. Соён гэгээрүүлэх ажлаа төгс хэмжээнд явуулж чадахгүй байна. Авлигыг үл тэвчих үзлийг барууны оронд хүүхэд наснаас нь ойлгуулдаг. АТГ-ын үйл ажиллагааг мэдээж би сайн гэхгүй. Бас муу гэх хэцүү. Хөрөнгө орлогын мэдүүлгийг график, гомдол мэдээллээр шалгадаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явж байна. Шийдэгдэх нь их зовлонтой. Шүүх энэ орлогыг яг хаанаас олсныг тогтоо гэдэг байдлаар шийддэг.

“Миний хамаарал бүхий хүмүүс дунд улс төрийн өндөр албан тушаалтан байхгүй”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ковидын хуулиар маш их хэмжээний мөнгийг зарцуулах эрхийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Мөн тус хуулиар маш олон хүмүүс түр томилогдож, тус мөнгийг захиран зарцуулж байна. Цар тахал хүмүүст хулгай хийх боломж олгох ёсгүй. Үүнд АТГ хэрхэн яаж анхаарч байгаа вэ.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:

-Цар тахалтай холбоотойгоор улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа.  АТГ-аас зарим нэг зүйлийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Авлигыг бууруулахад ямар ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай гэж та боддог вэ.  Мөн таны “сайн ах” болсон, сайн таньдаг улс төрч хэн бэ. Архи, дарс хэрэглэдэг үү. Хэрэглэдэг бол ямар хэмжээнд хэрэглэдэг вэ. Төрийн өмчит компаниудын хөрөнгөний асуудалд хэрхэн хандаж ажилладаг вэ. Та бүхнээс хүлээх хүлээлт их байгаа шүү. Татварын албатай хэр хамтарч ажилладаг вэ.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:

-Саад болж байгаа зүйлс нь хуулийн орчин, тогтолцоо байдаг. Нөгөөтэйгүүр ил тод байдал муу. Төрийн үйлчилгээний олон шатлалт зөвшөөрлийн тогтолцоог хиймэл оюун ухаанд суурилсан, аль болох технологид суурилж саадгүй болгох шаардлагатай. Миний хамаарал бүхий хүмүүс дунд улс төрийн өндөр албан тушаалтан байхгүй. Би архи хэрэглэдэггүй. АТГ-ын гүйцэтгэх ажлын тогтолцоонд ТЕГ, прокурор хяналт тавьдаг.

Г.Азжаргалын амлалт

Мөн тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдвол НҮБ-ын авлигын эсрэг конвенц, Монгол Улсын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бусад олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу дөрвөн чиглэлээр ажлаа зохион байгуулна гэлээ. 

Нэгдүгээрт, авлигагүй орчинг бүрдүүлэх буюу авлигын суурьтай тэмцэнэ гэж бодож байгаа. Энэ нь төрийн үйлчилгээ зөвшөөрлийг бүрэн цахимжуулахах дээр иргэд, Засгийн газартай хамтран ажиллана.

Хоёрдугаарт, санхүүгийн мөрдөн шалгах, ажил олон улсын стандарт нь өөрчлөгдсөн. Сүүлийн үед авлигын гэмт хэргийг мөрдөхөд уламжлалт аргыг ашиглах хэцүү болсон.

Гуравдугаарт, соён гэгээрүүлэх, чиглэлээр мэдээллийн түгээлтээ сайжруулах бодолтой байна. Авлигын индексийн оноог ахиулна.

Дөрөвдүгээрт, авлигын талаар мэдээлж буй, иргэн ААН-ийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байлгах чиглэлээр ажиллана” гэж амлалаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zotsin 2021-07-21 07:53:28
    undeselelguigeer 1.7 terbom togorogtei bolson hurelsuhiig yaah yum boi
  • zotsin 2021-07-21 07:51:35
    suhbaatariin batboldiig yaah yum boi
  • zochin 2021-07-07 09:49:02
    Занданшатар албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус эгч Батцэцэгийг төрийн томилуулж, төрийн албыг төрлийн алба болгож байгаа асуудлыг шудрагаар шийднэ үү?