Шатар сонирхогчдын нээлттэй тэмцээн болно
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн шатрын холбоо хамтран шатар сонирхогчдын дунд нээлттэй тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Тэмцээний эхний үе ирэх арваннэгдүгээр сарын 10-ны дотор болох бөгөөд дүүрэг тус бүрээс 9 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчид шалгарах юм. Эндээс шалгарсан шатарчид арванхоёрдугаар сард дахин өрсөлдөж, эхний байруудад шалгарсан нь сонирхогчдын УАШТ-д оролцох эрхийг авах гэнэ. 

Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-аас дээш насны шатар сонирхогчид оролцох юм байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.