Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2021/07/07/ боллоо. 

“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.  Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:

-       Экспорт, импорт нэмэгдэнэ;

-       Үйлдвэрүүд хөгжинө;

-       Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;

-       Шууд ажлын байр бий болно;

-       Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;

-       Аялал жуулчлал хөгжинө;

-       Тэргүүний техник, технологи нутагшина;

-       Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;

-       Худалдааг хөнгөвчилнө;

-       Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.
 

Товч мэдээ

-       Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-       “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.  

-       Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-07-17 00:15:33
    АЛТАНБУЛАГЫН ЧӨЛӨӨТ БҮС ШИГ БААХАН АРХИ ТАМХИ ЗАРДАГ МОНГОЛЧУУДЫГ ХЯМД ЧАНАРГҮЙ АРХИ ТАМХИАР ХОРДУУЛДАГ ДЭОГҮҮР БАЙГУУЛЧИХВАА!!!!
  • Иргэн 2021-07-08 14:26:04
    ЗАМЫН-ҮҮДИЙН ЧӨЛӨӨТ БҮС гэж намайг ухаан ороход л ярьдаг байсан, одоо л эхлэх гэж байгаа муу? Амьддаа үзэж амжихгүй байхаа.
  • Бат 2021-07-08 07:02:17
    Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө оло...
  • яана даа 2021-07-08 01:59:31
    Яаж л авлигагүй бүсийг байгуулна даа. АВЛИГА илрэх, авлигын үнэр гарвал шуурхай арга хэмжээ авдаг болооч.