This text will be replaced

2021 он 7-р сарын 11-ний өдөр Олон улсын сансар судлалын түүхэнд нэгэн сайхан үйл явдал боллоо. УБ-ын цагаар 21:00 цагийн орчимд АНУ-ын New Mexico мужийн Las Cruces-т орших нисэх онгоцны буудлаас Виржин Галактик компанид бүтээсэн "VMS Eve" гэсэн нэртэй нисэх онгоц “VSS Unity” гэсэн нэртэй сансрын хөлгийн хамт агаарт хөөрсөн юм.  Улмаар 15.0 мянган метрийн өндөрт уг сансрын хөлөг "VMS Eve" нисэх онгоцноос салж сансрын уудамд хөөрсөн.

- Багийн ахлагч Виржин Галактик компанийг үндэслэн байгуулагч Ричард Брансон;

- Beth Moss: Виржин Галактик компанийн Сансрын нислэгийн ерөнхий зааварлагч;

- Colin Bennett: Мөн компанийн Үйл ажиллагааны тэргүүлэх инженер;

- Shirisha Bandla: Мөн компанийн Засгийн газартай харилцах болон судалгааны албыг хариуцсан Дэд Ерөнхийлөгч нар нисчээ.

Харин VSS Unity гэж нэрлэсэн уг хөлгийг маш их туршлагатай нисэгчид болох Dave Mackay, Michael Masucci нар жолоодон нисчээ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.