Токио 2020: Өмнөд Африкийн хөлбөмбөгчдөөс коронавирус илэрчээ

Олимпийн наадамд оролцохоор Токиод хүрэлцэн ирж, тамирчдын тосгонд байрлаад байсан Өмнөд Африкийн хоёр хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь тамирчдын тосгоноос Ковид илэрсэн анхны тохиолдол юм. Уг нь зохион байгуулагчид тамирчдын тосгоныг “хамгийн аюулгүй газар” хэмээн тодорхойлж, тийш нэвтрэх хүмүүсийг маш нарийн шалгаж буй. Гэвч Ковидтой тамирчид нэвтрэн орсон нь ийн тодорхой болов.

Бусад хөлбөмбөгчдийн хариу сөрөг гарсан ч тэднийг багаар нь тусгаарлажээ. Гэхдээ Өмнөд Африкийн шигшээ ирэх пүрэв гарагт зохион байгуулагч Японы эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийх боломжтой болно хэмээн найдаж буйгаа Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Тэдний хэсэгт Японоос гадна Франц, Мексикийн шигшээ байгаа юм.

Хэдийгээр хоёр тамирчнаас Ковид илэрсэн ч тэд бусад тамирчдад халдаах бараг боломжгүй болохыг ОУОХ-ны Олимпийн наадам хариуцсан гүйцэтгэх захирал К.Дуби тайлбарлав. “Тэг эрсдэлтэй зүйл гэж байхгүй. Тамирчдын тосгоноос Ковид илрэх эрсдэл бийг бид тооцоолж байсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг авснаар эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чадна” хэмээн ноён Дуби ярьжээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-07-19 14:25:49
    олон төрөл зүйлийн вакцин хийсэн хүмүүс бөөгнөрч вакцины чанарын ялгаа харагдана