Албани, Сербийн шигшээ багийн тоглолтын үеэр зодоон болжээ
Франц улсад болох “Евро-2016” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Сербийн нийслэл Бельград хотын “Партизан” цэнгэлдэх хүрээлэнд Серби, Албаний шигшээ багийн тоглолт эхэлсэн ч 41 дэх минутанд тоглолт цуцлагдлаа. Уг тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Албаны төрийн далбаатай аппарат талбай орж ирэхэд Сербийн хөлбөмбөгчин Митрович авахад Албанийн багийн тоглогч эсэргүүцсэнээс болж  хоёр багийн тоглогчдын дунд үл ойлголцол үүсч, зодоон болсон байна. Ингээд тоглолтыг шүүж байсан Англи шүүгч тоглолтыг цуцалжээ. Урьдчилсан шатны эхний хэсэгт Албани, Армен, Дани, Португал, Сербийн багууд таараад байгаа билээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.