Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгарууллаа

   Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.

 

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэлзүйчийг сонголоо. Сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-ний өдрүүдэд болж, нэгдсэн дүн гарлаа. 

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид илүү олон сургуульд сэтгэл зүйч ажиллуулах боломжийг бүрдүүлэх болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.