Дөрвөн иргэнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 19:30  цагт Улаанбаатар хотод газардлаа.

Тус нисдэг тэргээр ниссэн эрэн хайх, аврах бүлгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг Минжийн давааны самарчдын отгоос эсэн мэнд олсон юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэсэн мэдээллийг өгөв.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2021-07-23 02:12:47
    Ийм хэнэггүй тэнэг хүмүүсээс болж өчнөөн их зардал чирэгдэл гарлаа!! Наад тэнэгүүдээрээ нөхөн төлүүлэх хэрэгтэй! Эс тэгвээс бусад дуракууд нь "Өө яахав, хэрэв б...
    • 2 2021-07-23 02:13:18
      Эс тэгвээс бусад дуракууд нь "Өө яахав, хэрэв бид төөрчихвөл улсаас онгоц гаргаад аварчих юм чинь" гээд бүр даварна шүү!!!