УОК: Бөхийн барилдааныг задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутагт нь зохион байгуулна

Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь тус тус  хүргүүлсэн.

Ингээд УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " Цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартай зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулах..." шийдвэрийг гаргалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-07-25 23:32:19
    бөх барилдахгүй, морь уралдахгүй бол үхлээ юу
  • Бат 2021-07-24 06:02:23
    Хэдэн хүн ноцолдох хэнд хэрэгтэй гэж
  • ккккк 2021-07-24 05:25:21
    Хэдэн хөөрүү дарга, цагдаа нар нь л наадам үзэх юм байна даа. Коронагаар дарга каст үүсгэх санаатай коммунистуудад сайхан боломж өгч байна даа.