М.Уранцэцэг олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ
Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпийн наадмын медаль. Тэгвэл шинэхэн хөдөлмөрийн баатар маань Токиогийн дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
 
Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.

МҮОХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол эр 2021-07-24 15:08:26
    өчих мэхээрээ буулгана гэдэг чинь илт илүүрхэж байна гэсэн үг шд. Бүгд ойлгож байгаа дүү минь, баяр хүргэе. Медаль гардуулахад хамгийн хөөрхөн нь чи бсн шүү
  • Мөнхжаргал 2021-07-24 14:52:46
    Зас. Хоёрдахь эмэгтэй жудоч.